“ЦУСНЫ ДОНОРЫН АЯН” болно
Огноо:Олон нийтийн аюулгүй цус цусан бүтээгдэхүүний талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлэглэж, бусдын амь насыг аврах мөн тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага байдгийг шинжлэх ухаан нотолсон.
“Таны цус амьдрал бэлэглэнэ” уриан дор бусдын амь насыг аварч, тэдэнд амьдрал бэлэглэдэг донорууд, тэдний цусны үнэ цэнийг олон түмэнд таниулахыг зорьж байна. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 13:00 цагийн хооронд хичээлийн 2 дугаар байрны 2 дугаар давхарт иргэний үнэмлэхтэйгээ ирж цусаа хандивлаарай. Таны бэлэглэсэн 350 мл цус 3 хүний амь насыг авардаг ❤️.
17-65 насны, 45 кг-аас дээш биеийн жинтэй ѳѳрийгѳѳ эрүүл гэж бодож буй хэн бүхэн донор болох боломжтой.
МУИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмай” клуб
Оюутан, төгсөгчийн хэлтэс
