Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“Ёс зүй бол амьдрах урлаг мөн” сэдэвт оюутны эссэ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна

Огноо: 2019-10-31

Монгол Улсын Их Сургууль Шинжлэх Ухааны сургууль, хүмүүнлэгийн УХААНЫ салбар

Философи, шашин судлалын тэнхим

“Ёс зүй бол амьдрах урлаг мөн” сэдэвт оюутны эссэ бичлэгийн уралдааны удирдамж

Эссэ бичлэгийн зорилго: Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан “Ёс зүй бол амьдрах урлаг” болох талаар оюутнууд хэрхэн ойлгож байгааг танин мэдэх, оюутан ёс суртахуунлаг амьдрахын утга учрыг ухааран, энэ талаар зохих мэдлэг, чадвар эзэмшихэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Эссэ бичлэгийн хамрах хүрээ: МУИС-ийн бакалаврын түвшний оюутнууд

Эссэ бичлэгт тавигдах шаардлага:

  1. Сэдвийн агуулга бүрэн байх
  2. Хэл найруулга, бичлэгийн ур чадвар сайн байх
  3. Бүтээлч хандлага, өөрийн байр сууриа үндэслэлтэйгээр илэрхийлэх
  4. Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  5. Ашигласан материал, дурдагдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх
  6. Тогтоосон хугацаанд ирүүлсэн байх
  7. Үсгийн фонт ариал 12, мөр хоорондын зай 1,5, А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх
  8. Үгийн тоо 800-1000 орчим байх
  9. Эссэ бичлэгийн бүтэц нь бичигчийн товч танилцуулга /хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг/, эхний хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт гэсэн ерөнхий бүтэцтэй байна.

Шалгаруулах журам: Эссэг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл онооны системээр дүгнэнэ/. Үүнд:

  • Сэдвийн агуулга бүрэн, үнэн зөв байх (20 оноо);
  • Хэл найруулга, бичлэгийн ур чадвар (20 оноо);
  • Бүтээлч хандлага, өөрийн байр суурь  (20 оноо);
  • Дэвшүүлсэн шинэлэг санаа (20 оноо);
  • Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо).

Эссэний эхийг файл хэлбэрээр prs.num42@gmail.com гэсэн цахим хаягаар, цаасан эхийг 1 хувь хэвлэж, хавтаслаж, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Философи, шашин судлалын тэнхимд  2019 оны 11 дүгээр сарын 13-ны дотор тус тус ирүүлсэн байна.

Эссэг зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй эссэг шалгаруулалтад  оруулахгүй болно. Шалгаруулалтад ирүүлсэн шаардлага хангасан шилдэг эссэг хэвлэл мэдээллээр сурталчилж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлж олон нийтийн хүртээл болгоно.

Шагнал

  • Тэргүүн байр 1  Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
  • Дэд байр 1  Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
  • Гутгаар байр 1   Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

Холбоо барих утас: Утас: 99275753, 99003188

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X