Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

УИХ-ЫН ГИШҮҮН, А.УНДРААГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Огноо: 2019-10-302019-10-30

УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ Агваанлувсангийн Ундраа санаачлан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд байгалийн ухааны салбарын хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг дэмжих өөрийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зарлаж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2018-2020 он хүртэл буюу 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд жил бүр 10 оюутанд олгох юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго: УИХ-ын гишүүн А.Ундраа байгалийн шинжлэх ухааныг сонгон судалж буй суралцагчдад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна энэ салбарын үнэ цэнэ, ач холбогдол, давуу талыг нийгэмд сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад эдгээр мэргэжлийн онцлогийг ойлгуулах, улмаар сонгон суралцахыг уриалах зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн юм.

Тэтгэлэгт хамруулах оюутны тоо:  Нийт 10 суралцагч

-Амжилттай суралцаж буй -5 оюутан

-Судалгаа, шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог-5 оюутан

Тэтгэлэгийн хэмжээ: 1,000,000 төгрөг

Тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага:

  • Хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй 3,4-р түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх,
  • Эрдэм шинжилгээний хурал, судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог байх,

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт (хавсаргасан маягтын дагуу)-2 хувьТатах
  • “Хурдацтай өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засгийн хөгжилд Таны мэргэжил, болон Таны гүйцэтгэх үүргийг яаж харж байна вэ?” эссэ бичлэг.  Эссэ нь 500-600 үгтэй, үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5 р1, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна.
  • Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны тодорхойлолт-1 хувь
  • Харьяа тэнхмийн эрхлэгч, тэргүүлэх профессор эсвэл удирдагч багшийн тодорхойлолт
  • Судалгаа, шинжилгээний ажилд оролцсон, ЭШХ-д илтгэл тавьсан бол амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар
  • Нийгмийн идэвхийг илтгэсэн бичиг баримтын хуулбар
  • Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 11 дугаар сарын 30-ний өдрийн 16:00 цаг

Хүлээн авах газар: МУИС, Хичээлийн 2-р байр Оюутан, төгсөгчийн хэлтэс, 216 тоот

Холбоо барих утас: 77307730-1514, е-мэйл: altanzull.nergui@gmail.com

Санамж:

  • Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй
  • Материалыг буцаан олгохгүй

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X