Нийтийн тээврийн U money картын нэмэлт захиалгыг 2019 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 04 нийг хүртэл авна /ажлын өдрүүдэд/
Огноо:2019-2020 оны хичээлийн жилийн нийтийн тээврийн цахим төлбөрийн картын нэмэлт захиалгыг 2019 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажлын өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд хичээлийн 2 байрны 200 тоотод хүлээн авна.
Байршил: Хичээлийн 2 байр 200 тоот
Хугацаа: 2019.10-30 - 2019.11-04 /ажлын 4 хоног/Цагийн хуваарь: 10:00-17:00
Цайны цаг: 12:30-13:30
Цахим төлбөрийн карт шинээр захиалах:
- Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэгийн хуудас татаж авах
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Оршин суугаа болон түр оршин суугаа газрын тодорхойлолт
- Төлбөр төлсөн баримт / УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд 3600 төгрөгийг тушаана/
Гүйлгээний утга: Овог нэр, Регистер, Утасны дугаар бичих
Цахим төлбөрийн карт ДАХИН захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:
2018-2019 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих цахим төлбөрийн карт аваад хаяж үрэгдүүлсэн, хугалж гэмтээсэн оюутнууд 2019-2020 оны хичээлийн жилд дахин карт захиална.
- Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэгийн хуудас татаж авах
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Оршин суугаа болон түр оршин суугаа газрын тодорхойлолт;
- Төлбөр төлсөн баримт / УБСК-ийн Төрийн банкны 105700523235 тоот дансанд цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3600+1000 /картын үнэ+сунгалт/ төгрөгийг тушаана/
Гүйлгээний утга: Овог нэр, Регистер, Утасны дугаар бичих
Цахим төлбөрийн карт СУНГУУЛАХ оюутнуудын бүрдүүлэх материал:
2018-2019 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих цахим төлбөрийн карт авсан. 2019-2020 оныоны хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнуудын картыг сунгана.
- U money карт;
- Төлбөр төлсөн баримт /УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475016875 тоот дансанд 1000 төгрөгийг тушаана/
Гүйлгээний утга: Картын дугаар, Овог нэр, Регистер, Утасны дугаар бичих
ЖИЧ: Сунгуулах картын мэдээлэл хүсэлт гаргасан оюутны мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд сунгалт хийгдэхгүй анхаарна уу.
Санамж: Цахим төлбөрийн карт шинээр болон дахин захиалахдаа мэдүүлгийн маягтыг татан авч зааврын дагуу бөглөх. Мөн холбогдох бичиг баримтыг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэний дараа захиалга өгөх боломжтой.
Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнууд өөрийн нэр дээрх картыг шалгахдаа смарт картын хэрэглэгчийн төв 70151289, 78111289 дугаарт хандан өөрийн карт мөн эсэхийг шалгуулах боломжтой.
ОТХ
75754400-1521