Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРААГИЙН НЭРЭМЖИТ  ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ЗАРЛАГДЛАА

Огноо: 2019-10-282019-10-28

УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ Агваанлувсангийн Ундраагийн санаачилгаар 2017 оноос эхлүүлсэн “Идэр оюуны ундраа” аяныг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Шинжлэх ухаан, боловсролыг дэмжих зорилго бүхий энэхүү аяны хүрээнд 3 жилийн хугацаанд МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбарын 20, ХААИС-ын мал аж ахуй, биотехнологийн сургуулийн 5, нийт 25 оюутанд нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлэг олгожээ.

Тэрбээр энэ жил уг тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар /хими, физик, биологи, математик/-т мэргэшин суралцаж буй 10 оюутанд үргэлжлүүлэн олгохоор болсон байна.

Даяаршлын эрин зуунд улс орнуудын нийгэм, эдийн засгийн өндөр хурдтай хөгжлийн түүчээ, хөдөлгүүр нь шинжлэх ухаан, технологи болж байна. Тийм ч үүднээс шинжлэх ухаан, технологид зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг эрс нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засаг уруу шилжиж, гол хөдөлгөгч хүч, манлайлагч нь чадварлаг боловсон хүчин, эрдэмтэн судлаачид хэмээн тодорхойлж байна.

Сүүлийн жилүүдэд манай улсад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо буурч, 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулбал суралцагсдын тоо эрс цөөрсөн нь шинжлэх ухааны салбарыг дэмжих төрийн бодлого сул хэрэгжиж ирсний илрэл юм. Монгол улсын хөгжилд шинжлэх ухаан нэн чухал гэдэг нь эргэлзээгүй. Тэртээх 1942 онд дайны хүнд жилүүдэд сууриа тавьж эдүгээ найман жарныг угтаж буй Монголын шинжлэх ухааны салбарын хөгжлийг бэхжүүлэн бататгах үйлсэд залуу үеэ татан оролцуулах шаардлага бидэнд тулгарч байна.

Тиймээс УИХ-ын гишүүн, доктор А.Ундраа байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна оюуны хөдөлмөрийн үнэ цэнэ, ач холбогдлыг онцлох, оюунлаг залуусын бүтээлч үйл ажиллагааг нийгэмд үнэлүүлэх зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Мөн онолын болон хэрэглээний шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх, энтрепренер буюу бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмжихэд төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллага, сан, хувь хүмүүсийг оюуны үйлсэд манлайлан оролцохыг уриалж байна.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 29-нийг дуустал явагдана.

 Дэлгэрэнгүй мэдээллийг: 

  • num.edu.mn, МУИС-ийн II байр, 216 тоот, Оюутан, төгсөгчийн хэлтэс. Утас 77307730-1514
  • undraa.mn

Нээлтийн үйл ажиллагаа:

  • МУИС-ийн тэтгэлэгт хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа МУИС-ийн төв байр 320 тоотод 2019 оны 10 дугаар сарын 29-нд 15:30 цагт болно.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X