АНУ-ЫН UNIVERSITY OF THE POTOMAC ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ ШАЛГУУЛАГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ
Огноо:АНУ-ЫН UNIVERSITY OF THE POTOMAC ИХ СУРГУУЛЬД
СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ ШАЛГУУЛАГЧДЫГ СОНГОН
ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ
Нэг.Зорилго
АНУ-ын University of the Potomac их сургуулийн тавигдах шаардлагыг хангасан шалгуулагчдыг сонгон шалгаруулж элсүүлэх.
Хоёр.Сонгон шалгаруултад тавигдах шаардлага
Бакалаврын түвшинд шалгуулагч нь 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцагч болон Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсэд суралцагч оюутан, Магистрийн түвшинд шалгуулагч нь 2019-2020 оны хичээлийн жилд Их, дээд сургуулийн төгсөх оурснд суралцагч болон бакалаврын боловсрол эзэмшсэн иргэд байна.
Гурав.Сонгон шалгаруулалтын бүртгэл
Дээрхи шаардлагыг хангасан шалгуулагчдыг 2019 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 26-нийг дуустал 09:00 -18:00 цагт www.edu-test.mn цахим хаягаар болон Баянзүрх дүүрэг, Оюуны ундраа группын байр, 300 тоотод бүртгэнэ.Утасны дугаар-94738680
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- ЕБС болон ИДС-д суралцаж байгаа бол суралцаж буй сургуулийн тодорхойлолт
- Цээж зураг /3х4 хэмжээтэй/
- Бүртгэлийн хураамж 100,000 төгрөг байна. /Хаан банк, Боловсролын үнэлгээний хөгжлийн төв НҮТББ-ын 5114332931 тоот дансанд тушааж баримт бөгөөд гүйлгээний утга дээр шалгуулагчийн овог нэрийг бичнэ/
Дөрөв.Сонгон шалгаруулалтын зохион байгуулалт, дүн оноо мэдээлэх
- Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт болон ярилцлага гэсэн 2 үе шатаар зохион байгуулна.
- Бичгийн шалгалтыг математик, англи хэлний хичээлийн нэгдмэл агуулгаар тестийн хэлбэрээр авна
- Бичгийн шалгалтад тэнцсэн шалгуулагчдаас ярилцлага хийж нэгдсэн дүн, жагсаалтыг гаргана.
- Шалгалтыг 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас зохион байгуулна. Бичигийн шалгалтад тэнцсэн шалгуулагдаас авах ярилцлагыг 2019 оны 10 дугаар сарын 28 ны өдөр 10:00 цагаас хуваарийн дагуу зохион байгуулна. Ярилцлагад орох хуваарийг шалгуулагчдын и-майл хаягаар хүргүүлнэ.
- 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой 20,00 цагаас хойш edu-test.mn хаягаар орж өөрийн бүртгэлийн дугаараар шалгалт өгөх газар, суудлын хуваариа мэдэж, хуваарийн дагуу шалгалтад орно.
- Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалтанд орохдоо дараах бичиг баримтийг бүрдүүлж орно.
- Иргэний үнэмлэх
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь бүхий хуудас
- Бичгийн шалгалтын дүнг шалгалт өгсөн даруйд тестийн Scantron машин ашиглан шалгуулагчдын өмнө шууд мэдээлэх бөгөөд бичгийн шалгалтад тэнцсэн шалгуулагдаас авах ярилцлагын дүн болон нэгдсэн жагсаалтыг edu-test.mn сайтад байршуулна.
- Шалгалтыг University of Potomac их сургуулийн төлөөлөл болон БҮХТ-ТББ байгууллагын хамтарсан комисс зохион байгуулна.
Тав. Шалгуулагчдад олгох тэтгэлэг.
Шалгуулагдыг бичгийн болон ярилцлагын шалгалтын дүнг нэгтгэн эрэмбэлэн жагсааж магистр, бакалаврын түвшний тус бүр эхний 15 шалгуулагчдад дараах тэтгэлгийг олгоно.
Үүнд:
Бакалавр:100 хувийн тэтгэлэг-1 шалгуулагч
50 хувийн тэтгэлэг-4 шалгуулагч
40 хувийн тэтгэлэг -10 шалгуулагч
Магистр:100 хувийн тэтгэлэг-1 шалгуулагч
50 хувийн тэтгэлэг-4 шалгуулагч
40 хувийн тэтгэлэг -10 шалгуулагч
UNIVERSITY OF THE POTOMAC ИХ СУРГУУЛЬ

