Оюутан залуус та бүхнийг “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК ажилд урьж байна
Огноо:Хуульчийн ажлын байранд тавигдах шаардлага:
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн гэрээ, хэлцэл, дүрэм, журам заавар, тушаал шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, зөвлөгөө өгөх, компаниас иргэд, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцлийн төслийг англи, монгол хэл дээр боловсруулах, батлуулах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, гэрээнээс үүдэн гарах хууль зүйн үр дагаварт дүгнэлт гаргах, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг цаг тухайд нь оруулах, төрийн болон төрийн бус байгууллагад итгэмжлэлийн үндсэн дээр компанийг төлөөлөх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хууль эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Монгол, англи хэл дээр гэрээ хэлцэл, баримт бичиг боловсруулах, найруулах чадвартай;
- Компьютерын хэрэглээний програмыг эзэмшсэн байх;
- Банк, санхүүгийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно;
- Шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно;
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх (IELTS-ийн 6.5 ба түүнээс дээш оноотой эсхүл түүнтэй дүйцэхүйц TOEFL-ийн оноотой бол давуу тал болно).
Дэлгэрэнгүй мэдээллийг хичээлийн 2 байрны 200 тоотоос ирж лавлана уу.