Рио Тинто компанийн Оюутны дадлага хийх хөтөлбөрт оюутан залуус та бүхэн бүртгүүлнэ үү!
Огноо:10 дугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл онлайн линкээр явагдана.
Онлайн өргөдөл авах линк нь https://www.jotform.com/form/92812076746463
Хичээлийн 2-р байрны 200 болон 216 тоотоос дэлгэрэнгүй мэдээллийг ирж авна уу.
ДАДЛАГА ХИЙХ ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Бидний тухай Рио Тинто компани нь 2018 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотноо шинэ оффисоо Оюу Толгой компанийн хувь нийлүүлэгчийн хувьд үйл ажиллагааг нь зохицуулан хянах зорилгоор нээсэн. Энэхүү оффис нь мөн компанийн олборлолт болон хүргэлтийн төвийн үйл ажиллагааг хамт явуулдаг бөгөөд Рио Тинто компанийн мэдээллийн систем, технологийн багийг удирддаг Монгол дахь салбар юм.
Оюутнуудыг дадлагад хамруулах нь Рио Тинто авьяас төслийн нэгэн чухал хэсэг бөгөөд оюутан залуучуудад суралцаж буй чиглэлийнх нь дагуу ажлын дадлага, туршлага олгох бодит боломж юм. Энэхүү дадлагын хөтөлбөрийн хүрээнд оюутнууд өөрсдийн авьяас чадвараа нээж илрүүлэх төдийгүй компани, оюутан залуус хоорондын хамтын ажиллагаа бэхжин хөгжих юм.
Дадлагын талаар
Бид Улаанбаатар дахь оффист 1-3 сарын хугацаатай дадлага хийх 2 оюутанг сонгож авах бөгөөд дадлагын хугацаанд оюутнууд нь дараах ажил үүргийг гүйцэтгэх юм. Үүнд: • Хэвлэл, харилцаа холбооны чиглэлээр дадлага хийх: Рио Тинто компани болон Монголын хэвлэл мэдээллийн салбарын харилцагч нарын хооронд уялдаа холбоо бүхий хамтын ажиллагааг дэмжих, хэвлэл мэдээллийн салбарын харилцагч нартай харилцах илүү боломжит арга замыг эрэлхийлж, харилцааны шинэ арга хэрэгслүүдийг хөгжүүлэн бий болгох • Судалгаа, бодлогын дүн шинжилгээ хийх: Рио Тинтогийн монгол дахь компаийн судалгааны төслүүдэд шаардлагатай өгөгдлүүдийг цуглуулах, бодлогын дүн шинжилгээ хийх болон тайлан бичих зэрэг үйл ажиллагаанд хамтран оролцоно.
Дадлагыг хичээлийн цагийг давхцуулахгүйгээр долоо хоногт 20 цаг гүйцэтгэнэ. Хоол, унааны зардлыг дадлагжуулагч компаниас хариуцана.
Дадлага хийхийг сонирхогч оюутнуудад тавигдах шаардлага: • Монгол улсын иргэн байх • Холбогдох чиглэлээр МУИС-ийн бакалаврын түвшний үндсэн ангийн 3 болон түүнээс дээш түвшний оюутан байх • Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх • Англи хэлний бичгийн болон ярианы чадвар сайтай байх • Дүн шинжилгээ хийх болон судалгаа хийх өндөр чадвартай байх • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
Олон талт ялгаатай байдлын талаар Манай баг авьяаслаг, ажилдаа дур сонирхолтой гишүүдээс бүрдэх бөгөөд хүн бүрийн онцлог ялгаатай байдал болон тусгай хэрэгцээт байдлыг үл харгалзан нэгдсэн зорилгод хүрэхийн төлөө хамтран ажиллана. Бид ажил үүргээ илүү сайн гүйцэтгэх эрмэлзлэлтэй бөгөөд хэн нэгнийг шүүн хэлэлцэх хандлагыг бий болгодоггүй. Багийн хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулан байгууллагын нэр хүндийг өндөрт өргөн ажиллана. Өргөдөл мэдүүлэх сүүлийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр. Онлайн өргөдөл авах линк нь https://www.jotform.com/form/92812076746463 Өргөдөлд дараах бичиг баримтыг хавсаргана: • Хувийн мэдээлэл (500-600 үгтэй ) -ийг доорх 2 асуудалд хариулсан байдлаар бичиж ирүүлнэ: - Та яагаад дээр дурдсан орон тоонд дадлага хийхийг хүсч байна вэ? Таныг ямар учраас бид шалгаруулж авах ёстой гэж бодож байна вэ? - Дадлагын хугацаанд ямар ур чадвар, туршлагыг олж авна гэж хүлээж байна вэ? • Сургуулийн захидал • Дүнгийн хуулбар • Шагнал, баярын бичиг, өргөмжлөлийн хуулбар • Англи хэлний түвшинг тодорхойлох бичиг, баримт (хэрвээ байгаа бол)