Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Мицубиши корпорацийн Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт хүлээж авах хугацаа сунгагдлаа

Огноо: 2019-10-09

Мицубиши Корпораци нь Япон Улсад төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрд бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна.

2010 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго: Монгол Улсын болон олон улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг  дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.

Нийт тэтгэлэгт хамруулах оюутны тоо:   Бакалаврын түвшний 4 суралцагч

Тэтгэлгийн хэмжээ:  1.980.000 төгрөг

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шаардлага:

  • МУИС-д амжилттай суралцаж буй Бакалаврын түвшний идэвхтэй төлвийн суралцагч байх
  • Бакалаврын 1-ээс /1-р түвшний оюутнууд хамаарахгүй/ дээш түвшний нийгмийн идэвх, оролцоотой суралцагч байх
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаардлагатай оюутан байх
  • Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/ нь 3.0 буюу түүнээс дээш байх
  • Эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог бол давуу тал болно
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх

Бүрдүүлэх материал:

  1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт -2 хувь /татах/
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Сургууль болон дүнгийн албан ёсны тодорхойлолт-2 хувь (монгол, англи)
  4. Харьяа тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессор эсвэл удирдагч багшийн хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт-1
  5. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд /Оршин суугаа газрын тодорхойлолт, өрхийн орлогыг батлах бичиг баримт гэх мэт/ Жич: Хөдөө орон нутгийн оюутнууд тодорхойлолт авахад хүндрэлтэй бол тэр талаар мэдэгдсэний үндсэн дээр заавал бүрдүүлэх шаардлагагүй.
  6. Оюутан байх хугацааны амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар

Жич: Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цаг

Хүлээн авах газар: МУИС Оюутан, төгсөгчийн хэлтэс, хичээлийн 2-р байрны 216 тоот

Холбоо барих утас: 77307730-1514, altanzull.nergui@gmail.com

Санамж

  • Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гараар бөглөхгүй

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X