Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Япон Улсын РИККО Их Сургуулийн 2020 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Огноо: 2019-10-042019-10-04

МУИС болон Япон Улсын РИККО Их Сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2020 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. Суралцах  хугацаа 1-2 улирал байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний  оюутан байх
  2. Голч оноо 3.0-аас дээш байна.
  3. Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
  2. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
  3. Англи хэл дээр тодорхойлох захиа -1% /Recommendation letter/ тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх
  4. Англи болон Япон хэлний онооны батламжийг хавсаргах. /TOEIC 700, JLPT N1/
  5. Гадаад паспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
  6. Цээж зураг 2% / 4cm x 3cm /
  7. Эрүүл мэндийн үзлэгийн хавсаргасан маягтыг бөглөсөн байна.
  8. Банкны баталгаа /1 улирал суралцах бол 600,000 йен, 2 улирал суралцах бол 1,320,000 йены баталгааг гаргана/

Англи хэл дээр судалж болох хөтөлбөрийн жагсаалт:

  • http://english.rikkyo.ac.jp/student_life/international_exchange/foreigner/special/program/

Япон хэл дээр судлах/ердийн хөтөлбөрийн жагсаалт:

  • https://sy.rikkyo.ac.jp/timetable/stop.do

Хамрагдах оюутны тоо: 2 оюутан

Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь сургалтын болон элсэлтийн хураамж төлөхгүй бөгөөд оюутны байр ба бусад зардлыг өөрөө хариуцна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 1-ний  өдрийн 15.00 цаг

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг  МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст  өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн  материалыг нэг багц  PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь оюутан солилцооны хөтөлбөрт хүсэлт гаргасан оюутны материалыг Риккo  Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Рикко их сургуулийн шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН,  ТӨГСӨГЧИЙН  ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X