Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Япон Улсын “Waseda Их Сургууль” –ийн 2020 оны хавар-намар улирлын оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Огноо: 2019-10-042019-10-04

МУИС, Япон Улсын “Waseda Их Сургууль” –ийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2020 оны хавар-намар улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний  болон  магистр, докторын оюутан байх
  2. Магистр, докторын суралцагчид 12 жилээс доошгүй суралцсан байх
  3. Голч оноо бүх түвшинд 3,0 дээш байна.
  4. Англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  5. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. CV (тодорхойлсон загвар байхгүй)
  2. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
  3. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (магистр, докторын суралцагчид бакалаврын дипломын дүнгийн жагсаалтыг мөн хавсаргах)
  4. Англи хэл дээр тодорхойлох захиа – 1ш. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх /татах/
  5. Сургалтын төлөвлөгөө Англи эсвэл Япон хэл дээр /татах/
  6. Англи хэлний TOEFL, IELTS эсвэл япон хэлний JLPT оноотой бол батламжийг хавсаргах. Хөтөлбөр бүрд шаардагдах хэлний оноо өөр тул дараах линкээр орж шаардагдах онооны хүснэгттэй танилцана уу https://www.waseda.jp/inst/cie/en/exchange/application
  7. Гадаад паспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
  8. 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 /40mmx30mm/
  9. Application for Certificate of Eligibility /татах/
  10. Банкны баталгаа – 960,000 йенийн баталгаа гаргана. Хэвэр банкны баталгааг өргөдөл гаргагчаас өөр хүн /эцэг эх/ гаргах бол дараах баталгаанд гарын үсэг зуран баталгаажуулна /татах/
  11. Суралцагчийн гэрээг эцэг эх, асран халамжлагчаар бөглүүлэх /татах/

Хүсэлт гаргагчид Certificate of Eligibilty хүснэгтийг компьютероор бөглөн тусад нь файл болгон хадгална. Бусад бүрдүүлэх материалыг 1 багц PDF file болгоно. Дээрх хоёр PDF файлыг 1 ZIP болгон studentaffairs@num.edu.mn хаяг руу илгээнэ. Материал явуулахдаа өөрийн утасны дугаарыг бичсэн байна. Зөвхөн зааврын дагуу бүрдүүлсэн ZIP авахыг анхаарна уу.

Хамрагдах оюутны тоо: 1 оюутан

Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байна. Байр, унаа, хоолны зардлыг өөрөө хариуцна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15.00 цаг

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг studentaffairs@num.edu.mn хаягаар илгээж, МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө .

Оюутан,төгсөгчийн хэлтэс нь Оюутан Солилцооны Хөтөлбөрт нэр  дэвшүүлэх бөгөөд 11 дүгээр сарын 20-ны дотор МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг ВАСЕДА Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ. ВАСЕДА  ИХ СУРГУУЛЬ нь дахин сонгон шалгаруулалт хийхийг анхаарна уу. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад  нэмэлт  баримтыг  дахин  бүрдүүлэн  онлайнаар  илгээхийг анхаарна уу.

 “WASEDA UNIVERSITY ” –гийн  вэб хуудсаар зочилж суралцах хөтөлбөр бусад мэдээлэлтэй танилцана уу.

 Website: https://www.waseda.jp/inst/cie/en/exchange/application

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН  ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X