Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

ЯПОН УЛСЫН ВАСЕДА ИХ СУРГУУЛИЙН /WASEDA UNIVERSITY/ 2020 ОНЫ ХАВАР/ НАМРЫН СЕМЕСТРИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

Огноо: 2019-10-022019-10-04

МУИС, Япон Улсын “Waseda Их Сургууль” –ийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу  2020  оны  хавар-намар  улирлын  оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний  болон  магистр, докторын оюутан байх
  2. Магистр, докторын суралцагчид 12 жилээс доошгүй суралцсан байх
  3. Голч оноо бүх түвшинд 3,0 дээш байна.
  4. Англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  5. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. CV (тодорхойлсон загвар байхгүй)
  2. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
  3. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (магистр, докторын суралцагчид бакалаврын дипломны дүнгийн жагсаалтыг мөн хавсаргах)
  4. Англи хэл дээр тодорхойлох захиа - 1ш. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх /тодорхойлох захидал татах/
  5. Сургалтын төлөвлөгөө Англи эсвэл Япон хэл дээр /сургалтын төлөвлөгөө татах/
  6. Англи хэлний TOEFL, IELTS эсвэл япон хэлний JLPT оноотой бол батламжийг хавсаргах. Хөтөлбөр бүрт шаардагдах хэлний оноо өөр тул дараах линкээр орж шаардахдах онооны хүснэгттэй танилцана уу https://www.waseda.jp/inst/cie/en/exchange/application
  7. Гадаад пасспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
  8. 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 /40mmx30mm/
  9. Application for Certificate of Eligibility /Certificate of eligibility/
  10. Банкны баталгаа – 960,000 йенийн баталгаа гаргана. Хэвэр банкны баталгааг өргөдөл гаргагчаас өөр хүн /эцэг эх/ гаргах бол дараах баталгаанд гарын үсэг зуран баталгаажуулна /банкны баталгаа татах/
  11. Суралцагчийн гэрээг эцэг эх, асран халамжлагчаар бөглүүлэх /суралцагчийн гэрээ татах/

Хүсэлт гаргагчид Certificate of Eligibilty хүснэгтийг компьютераар бөглөн тусад нь файл болгон хадгална. Бусад бүрдүүлэх материалыг 1 багц PDF file болгоно. Дээрх хоёр PDF файлыг 1 ZIP болгон studentaffairs@num.edu.mn хаяг руу илгээнэ. Материал явуулахдаа өөрийн утасны дугаарыг бичсэн байна. Зөвхөн зааврын дагуу бүрдүүлсэн ZIP авахыг анхаарна уу.

Хамрагдах оюутны тоо: 1 оюутан

Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байна. Байр, унаа, хоолны зардлыг өөрөө хариуцна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15.00 цаг

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг studentaffairs@num.edu.mn хаягаар илгээж, МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө .

Оюутан,төгсөгчийн хэлтэс нь Оюутан Солилцооны Хөтөлбөрт нэр  дэвшүүлэх бөгөөд 11 дүгээр сарын 20-ны дотор МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг ВАСЕДА Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ. ВАСЕДА  ИХ СУРГУУЛЬ нь дахин сонгон шалгаруулалт хийхийг анхаарна уу. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад  нэмэлт  баримтыг  дахин  бүрдүүлэн  онлайнаар  илгээхийг анхаарна уу.

 “WASEDA UNIVERSITY ” –гийн  вэб хуудсаар зочилж суралцах хөтөлбөр бусад мэдээлэлтэй танилцана уу.

 Website: https://www.waseda.jp/inst/cie/en/exchange/application

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН  ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X