Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” аяны хүрээнд сургалт зохион байгуулав

Огноо: 2019-09-262019-09-27

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 тоот тушаалаар жил бүрийн 09 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг болсон. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежед нийт 175,200 гаруй оюутан суралцаж байгаагаас 89,3% нь Улаанбаатар хотод суралцаж байна. Оюутнууд эцэг эх, асрамжлагчийн хараа хяналтаас холдож, бие даан амьдарч эхэлдэг бөгөөд эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмаг, нийгэм орчны өөрчлөлтийн улмаас насанд хүрэгчдийн зан үйлийг турших, архи, тамхи хэрэглэх, буруу хооллох, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өртөх нь илүүтэй байдаг.

Иймд оюутан залуусд эрүүл мэндийн боловсрол олгож, эрсдлийг бууруулах, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор энэхүү сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг тус эмнэлгийн  нийгмийн эрүүл мэндийн ажилтан М.Бөхжаргал, сургалт хариуцсан ажилтан Р.Оюунгэрэл нар зохион байгуулж,  эрүүл ахуйч, тархвар судлаач, их эмч Э.Онончимэг “В,С вирус, урьдчилан сэргийлэлт” сэдвээр, Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эмэгтэйчүүдийн их эмч Цолмон “Нөхөн үржихүй” сэдвээр тус тус яриа хийлээ.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X