“Хүний эрхэд ээлтэй сар” явагдаж байна
Огноо:Нобелын шагналт Олон Улсын Хүний Эрхийн Эмнести Интернэшнл байгууллага нь Хүний эрхийн түгээмэл Тунхаглал болон бусад баримт бичгүүдэд заасан хүний эрх, эрх чөлөөг хүн бүрт адил тэгш эдлүүлэхийн төлөө үйл ажиллагаа өрнүүлдэг дэлхий нийтийн томоохон хөдөлгөөн бөгөөд Монгол Улсад 1994 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгууллага нь жил бүрийн 9 дүгээр сарыг "Хүний эрхэд ээлтэй сар" хэмээн олон нийтэд эрх зүйн мэдээлэл, хүний эрхийн боловсрол олгох аяныг зохион байгуулдаг. Тус аяны хүрээнд тус байгууллагын сайн дурын ажилтнууд өнөөдөр 13 цагаас 17 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байрны 2-р давхарт тус сургуулийн оюутан залуучуудад байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа тул ирж сонирхоно уу.
