ЦЭЭЖНИЙ ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ МУИС-ИЙН ЭМНЭЛЭГ ДЭЭР ЯВАГДАЖ ДУУСЛАА
Огноо:Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос, Монголын хамтарсан төсөл”-ийг 2015 оноос хойш хэрэгжүүлж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2013 оны тайлангаар Монгол Улс нь Номхон далайн баруун бүсийн орнуудаас сүрьеэгийн өвчлөлөөр 4-рт эрэмблэгдэж байна. Сүрьеэ өвчин нь халдварт өвчний шалтгаант өвчлөлийн 3-рт, нас баралтын шалтгааны 1-рт бичигдэж байна. Монгол Улсын сүрьеэгийн нийт тохиолдлын 69%-ийг 16-44 насныхан эзэлж байна. 2012 оны байдлаар нийт өвчлөгсөдийн 30% нь 15-24 насанд тохиолдож байгаа нь оюутан залуусын дунд сүрьеэгийн тархалт өндөр байгааг харуулж байгаа учраас оюутнуудын дунд сүрьеэгийн илрүүлэг хийх, үзлэг шинжилгээг үе шаттайгаар зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгаа юм.
Уг төслийн хүрээнд МУИС-ийн оюутнуудыг цээжний эрхтэн тогтолцооны үзлэг, шинжилгээнд үе шаттайгаар хамруулан хамтран ажиллаж байна.
МУИС-ийн эмнэлэгт нийт 5 хүн (дүрс оношлогооны эмч Б.Хэрлэн, дүрс оношлогооны рентген техникч П.Хандсүрэн, асуумжийн сувилагч Ц.Шүрэнцэцэг, цэрний шинжилгээ авах сувилагч О.Төмөрсүх, жолооч С.Бямбадэлгэр)-ий бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл ажлын 7 хоног ажиллаж нийт 522 оюутанд үзлэг, шинжилгээ хийлээ.
МУИС-ИЙН ЭМНЭЛЭГ
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС