ДАНКҮҮК ИХ СУРГУУЛЬ 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА
Огноо:МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Солилцооны хөтөлбөрийн хүрээнд оюутнууд 12-19 багц цагийн Солонгос хэлний хичээл эсвэл Олон улсын бизнесийн удирдлага болон мобайл системийн инженерийн хөтөлбөрүүдийг англиар судлах боломжтой.
Шаардлага:
- МУИС-ийн 2,3 дугаар түвшний идэвхтэй суралцаж буй оюутан
- Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Англи эсвэл Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог байх
Бүрдүүлэх материалууд:
- Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр/
- Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
- Recommendation letter-1 /англи хэл дээр/
- Суралцах төлөвлөгөө /англи эсвэл солонгос хэл дээр/
- 3.5*4.5 хэмжээтэй 3 ширхэг өнгөт цээж зураг
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Уушигны рентген зураг (X-ray) авахуулсан байх.
Зардал: Сурах бичиг, дотуур байр, онгоцын тийз болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.
Хамрагдах оюутны тоо: 4 оюутан
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 13-ны 17.00 цаг хүртэл.
Хаана: МУИС, хичээлийн 2 дугаар байр, Оюутан, төгсөгчийн хэлтэс, 216.
Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү. Хөтөлбөрийн тухай дараах холбоосоор зочилж суралцах хөтөлбөр болон бусад мэдээлэлтэй танилцана уу.
http://www.dankook.ac.kr/en/web/international/courses-taught-in-english
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС