Mitsubishi UFJ Foundation-ний нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
Огноо:Тэтгэлгийн нэр: Mitsubishi UFJ Сангийн нэрэмжит тэтгэлэг
Тэтгэлгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд оюутнуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
Тэтгэлэг хүлээн авагчийн тоо: 16 суралцагч
Тэтгэлгийн хэмжээ: А групп- 500$, 6 суралцагч
- ХШУИС-ийн суралцагч
- ШУС,БУС-ийн суралцагч
В групп-300$, 10 суралцагч
- ОУХНУС-ийн суралцагч
- ХЗС-ийн суралцагч
- ШУС, НУС-ийн суралцагч
- ШУС, ХУС-ийн суралцагч
Тэтгэлгийн нөхцөл: Тэтгэлэг оюутанд нэг удаа олгогдоно. Гаргасан амжилт, ахиц дэвшлийг харгалзан сургуулийн захиргааны хүсэлтээр нэг удаа үргэлжлүүлэх буюу тэтгэлгийн хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.
Суралцагчид тавигдах шаардлага:
- Улиралд дунджаар 12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан, санхүүгийн дэмжлэг шаардлагатай 2,3,4,5 дугаар түвшний бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх,
- Сурлагын голч онооны үзүүлэлт GPA-нь А групп бол 3.0 болон түүнээс дээш, В группэд хамаарагдах бол 3.2 буюу түүнээс дээш байна
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
- Сурлагын дүнгийн албан ёсны тодорхойлолт-англи, монгол хэл дээр
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбарууд байж болно. /ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт/
Тэтгэлэг гардуулах хугацаа: 2019 оны 11 дүгээр сард
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дээрх бичиг баримтыг бүрдүүлэн МУИС-ийн Хичээлийн II байрны 216 тоот, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүргүүлнэ.
Тэтгэлгийн материал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 23-ны 16.00 цаг хүртэл хүлээж авна.
Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу. Та бүхэнд амжилт хүсье.
Оюутан, төгсөгчийн хэлтэс