ЦЭЭЖНИЙ ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ ЯВАГДАНА
Огноо:Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос, Монголын хамтарсан төсөл”-ийг 2015 оноос хойш хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төслийн хүрээнд МУИС-ийн оюутнуудыг цээжний эрхтэн тогтолцооны үзлэг шинжилгээнд үе шаттайгаар хамруулахаар тус сургуультай хамтран ажиллаж байна.
Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2013 оны тайлангаар Монгол Улс нь Номхон далайн баруун бүсийн орнуудаас сүрьеэгийн өвчлөлөөр 4-рт эрэмблэгдэж байна. Сүрьеэ өвчин нь халдварт өвчний шалтгаант өвчлөлийн 3-рт, нас баралтын шалтгааны 1-рт бичигдэж байна. Монгол Улсын сүрьеэгийн нийт тохиолдлын 69%-ийг 16-44 насныхан эзэлж байна. 2012 оны байдлаар нийт өвчлөгсөдийн 30% нь 15-24 насанд тохиолдож байгаа нь оюутан залуусын дунд сүрьеэгийн тархалт өндөр байгааг харуулж байгаа учраас оюутнуудын дунд сүрьеэгийн илрүүлэг хийх, үзлэг шинжилгээг үе шаттайгаар зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгаа юм.
Зорилго: Зорилтот бүлгийн хүн амын дунд сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлж, халдвар тархалтаас сэргийлэх, хүндрэл нас баралтыг буудуулахад хувь нэмэр оруулах
Хамрах хүрээ: МУИС-ийн 3, 4-р курсын 630 оюутан (Сүрьеэгээр өвчилсөн оюутнуудын насны бүтцийн судалгаагаар төгсөх ангийнхан илүү өвчилж байгаа нь тогтоогдсон)
Талбарт очиж ажиллах бүрэлдхүүн: Нийт 5 хүн (Дүрс оношилгооны эмч, дүрс оношилгооны рентген техникч, асуумжийн сувилагч, цэрний шинжилгээ авах сувилагч, жолооч)
Үзлэгт ашиглах тоног төхөөрөмж: Явуулын үзлэгийн түвшинд Hyandai County маркын автобусанд суурьлуулсан БНСУ-ын Sitec Medical компанид үйлдвэрлэсэн SD3000 загварын, өндөр нягтралтай, бүрэн дижитал рентген аппарат, лабораторийн түвшинд түрхэц болон молекул биологи (PCR)-ийн шинжилгээ
№ | Ажиллах өдөр | Үзлэгийн цаг | Хамрагдах сургууль, оюутны тоо |
1 | 09-р сарын 12 | 09:00 -16:30 | ОУХНУС – 90 оюутан |
2 | 09-р сарын 13 | 09:00 -16:30 | ШУС-НУС – 90 оюутан |
3 | 09-р сарын 16 | 09:00 -16:30 | ШУС-ХУС – 90 оюутан |
4 | 09-р сарын 17 | 09:00 -16:30 | ШУС-БУС – 90 оюутан |
5 | 09-р сарын 18 | 09:00 -16:30 | БС – 90 оюутан |
6 | 09-р сарын 19 | 09:00 -16:30 | ХЗС – 90 оюутан |
7 | 09-р сарын 20 | 09:00 -16:30 | ХШУИС – 90 оюутан |
НИЙТ 630 оюутан хамрагдана |
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС
МУИС-ИЙН ЭМНЭЛЭГ
СОЛОНГОСЫН ҮНДЭСНИЙ СҮРЬЕЭГИЙН НИЙГЭМЛЭГИЙН
МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР