Япон улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
Огноо:Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц суралцагчдын сургалт болон судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх зорилготой. Эхний 3 жилд ажил мэргэжлийн хөтөлбөрөөр элссэн ахисан түвшний суралцагчид тэтгэлэг олгоно.
Тэтгэлгийн хэмжээ: 50.000 иен
Тэтгэлэгт тавигдах шаардлага:
- МУИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилд магистрын ажил мэргэжлийн хөтөлбөрт элссэн шинэ элсэгч байх,
- Элсэлтийн шалгалтын оноог харгалзах,
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
- Ажил мэргэжлийн хөтөлбөрт суралцах онцлогийг илэрхийлсэн эссе
/Эссэ нь 300-аас доошгүй үгтэй, үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн, өөрийн нэрийг бичсэн байна.
Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ. Тэтгэлгийн хүсэлт гаргах бичиг баримтыг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны 16.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэс хүлээн авна.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, altanzull.nergui@gmail.com
IKEDA SOGO АНКЕТ 2019-2020 татаж авах