Эрүүл мэндийн үзлэг явагдаж байна
Огноо:2019-2020 оны хичээлийн жилд МУИС-ийн оюутны дотуур байранд орох оюутнууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна. МУИС-ийн эмч Гаравсүрэн, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн их эмч Г.Бурмаа, Л.Цэцэгмаа, сувилагч Г.Алтанцэцэг болон Мон-Данкуук эмнэлгийн шүдний их эмч Ж.Эрдэнэцэцэг нар МУИС-ийн эмнэлэгт хуваарийн дагуу эрүүл мэндийн үзлэг хийж байна.
Өнөөдөр Шинжлэх ухааны сургуулийн оюутнууд үзлэгт хамрагдаж байна.
Эрүүл мэндийн үзлэг 5 хоногийн хугацаатай явагдана.
Өдөр | Цаг | Сургуулийн нэр | Түвшин |
8 сарын 26 | 09- 18 | ШУС | 1,2-р түвшин |
8 сарын 27 | 09- 18 | ХШУИС | 1,2,3,4-р түвшин |
8 сарын 28 | 09- 18 | ШУС | 3,4-р түвшин |
8 сарын 29 | 09 - 18 | ОУХС, ХЗС | 1,2,3,4-р түвшин |
8 сарын 30 | 09- 18 | Бизнесийн сургууль | 1,2,3,4-р түвшин |
МУИС-ийн эмнэлэг
МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс
2019.08.26







