Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Оюутнуудын анхааралд

Огноо: 2019-08-22

Хичээл сонголттой холбоотойгоор Сургалтын журмын хүрээнд заагдсан зайлшгүй анхаарах мэдээллийг хүргэж байна. Та бүхэн цаашдын хичээл сонголт, төлөвлөлтөндөө анхаарна уу.

Бакалаврын түвшний нийт оюутнуудын хувьд:

(Энэхүү анхааруулгууд нь 2014 ба түүнээс өмнөх, хойших он хамаарахгүй МУИС-ийн нийт оюутнуудад хамааралтай болохыг анхаарна уу.)

1. МУИС-ийг төгсөгч нь хамгийн багадаа нийт 121 багц цаг амжилттай цуглуулсан байх ба үүн дотор “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” 1кр хичээлийг төгсөхөөс өмнө заавал амжилттай судалсан байна.

2. Ерөнхий суурийн хичээлийн 8 бүлэг болон бусад мэргэжлийн хичээлүүдийн бүлэг бүрийн багц кредит цагийн шаардлагыг бүрэн хангасан байна.

3. МУИС-ийг төгсөгчдөд тавих тусгай шаардлагын дагуу оюутан та Англи хэлний ахисан дунд түвшний (upper intermediate) мэдлэг эзэмшсэн байх ёстой. Энэ болзлыг дараах тохиолдолд хангасан тооцох юм. Үүнд: a. Ахисан дунд түвшний англи хэл хичээл амжилттай судлах b. Гадаад Хэлний Сургалтын Төв (ГХСТ)-өөс зохион байгуулдаг Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгч хангалттай үнэлгээ авах (Энэхүү шалгалтыг улирал бүрийн төгсгөлд зар түгээж авна) c. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний IELTS, TOEFL зэрэг шалгалт өгч тооцуулах боломжтой. Оноотой оюутнууд ГХСТ-д хандана уу.

4. МУИС-ийн оюутнуудын англи хэлний мэдлэгийг бататгах, дээшлүүлэх зорилгоор зарим хичээлийг Англи хэл дээр зааж байна. Англи хэл дээр сонгон судлах оюутнууд нь англи хэлний дунд (intermediate) түвшний мэдлэгтэй (харгалзах хичээлийг судалсан) байх шаардлагатай бөгөөд уг шаардлагыг хангаж буй оюутнууд сонгон судлана уу. Англи хэл дээр хичээл судалснаар a. Өөрийн англи хэлний мэдлэгийг бататган, дээшлүүлж, ахисан дунд түвшний мэдлэг эзэмших нэг боломж нэмэгдэх b. Гадаадын их дээд сургуульд үргэлжлүүлэн суралцахад дөхөм болох

5. Чөлөөт сонголтын (ЧС) хичээл: нь суралцагч өөрийн хүсэл сонирхлоор сонгох боломжтой МУИС-иас санал болгож буй зэрэгцүүлэн судлах боломжтой хичээлүүд юм. Энэ нь өөрийн төлөвлөгөөнд байхгүй, бусад хөтөлбөрүүдэд байгаа хичээлүүдээс судлах үндэслэл болох ба ЕС-ийн хичээлүүд үндсэн хөтөлбөрийн төлөвлөгөөнд агуулагдаж байгаа тул ЕС-ийн хичээлийг ЧС-ны хичээл гэж үзэх үндэслэлгүй юм. ЕС-ийн хичээлүүд нь ур чадвар, мэдлэг олж аван мэргэжилээ сонгож амжилттай суралцах суурь болох хичээлүүд бол ЧС-ийн хичээлүүд нь ямар нэг мэргэжлээр амжилттай суралцаж байхдаа өөр ямар нэг салбарын нэмэлт мэдлэгийг олж авах зорилготой юм. (ЕС-ийн хичээлийг I, II түвшинд, ЧС-ийн хичээлийг III, IV түвшинд судалвал зохимжтой юм.) Иймээс оюутан та өөрийн хөтөлбөрөөс бусад хөтөлбөрийн хичээлүүдээс хүсэл сонирхлын дагуу сонгон судална уу. ЕС-иас илүү хичээл үзэж, ЧС-ны бүлэгт дүйцүүлэх боломжгүйг анхаарна уу.

ЧС-ын хичээл сонгох жишээ: “Санхүү” хөтөлбөрт суралцаж буй оюутан мэргэжлийн хичээлүүдээ амжилттай судалж мэргэшихийн зэрэгцээ цаашдын ажлын байрны эрэлт хэрэгцээгээ бодолцон хятад хэл, хуулийн мэдлэгээ дээшлүүлэхийг хүсвэл Чөлөөт сонголтоор “Гадаад хэл, орон судлал (хятад)” мэргэжлийн хөтөлбөрийн Анхан шатны хятад хэлний унших бичих дадал, Анхан шатны хятад хэлний ярих сонсох дадал, “Эрх зүй” мэргэжлийн хөтөлбөрийн Эрхзүйн онол арга зүй, Монгол улсын иргэний эрх зүй эсвэл Монгол Улсын үндсэн хуулийн эрх зүй гэх мэт хичээлүүдийг судалж болох юм. Ингэснээр оюутан санхүүч мэргэжилтэй бөгөөд хятад хэл, хуулийн анхан шатны мэдлэгтэй болж төгсөнө. Тухайн сонгосон хичээл нь залгамж холбоотой бол өмнөх хичээлийг заавал судалсан байна.

6. Нэгэнт өмнө нь ЕС-ийн тухайн бүлгээс (2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирал болон түүнээс өмнө) ЕС-ийн илүү үзсэн хичээлүүдийг ЧС багцад үзсэнд тооцох (ЧС багц руу татах ажиллагаа нь одоогоор хийгдэхгүй) ба 2018-2019 оны хаврын улирлаас хойш ЕС-ийн багцийн илүү үзсэн хичээлийг ЧС бүлэгт тооцохгүй. Өөрөөр хэлбэл ЧС бүлэгт тооцуулах зорилгоор ЕС-ийн хичээлүүд үзэх боломжгүй.

7. (Зөвхөн) МУИС төгсөгчдөд тавих нийтлэг шаардлагын хүрээнд ЕС-ийн “Англи хэл, бусад хэл”-ний бүлгээс “Ахисан дунд түвшний англи хэл” хичээлийг зайлшгүй судлах шаардлагатай болсон тохиолдолд уг хичээлийг ЧС бүлэгт дүйцүүлэх боломжтой.

8. “Мэргэжлийн суурь хичээл” болон “Мэргэжлийн хичээл” бүлгийн сонгон судлах хичээлээс илүү үзэж ЧС бүлэгт дүйцүүлэх боломжтой. (Бакалаврын судалгааны ажил мөн энэ бүлэгт хамаарна.) Оюутан өөрийн хүсэлтээр ЕС-иас бүлгийн шаардлагаа давуулан хичээл үзэж болно.

9. ЧС-ын хичээлүүд нь зөвхөн бакалаврын дипломын дүнгийн хавсралтанд судалсан хичээл хэлбэрээр бичигдэх бөгөөд хэрвээ оюутан хүсвэл тусдаа хавсарга мэргэжлийн нэмэлт Диплом авах боломжтой. Үүний тулд оюутан та МУИС-ийн хавсарга хөтөлбөрт элсэж үндсэн мэргэжлийн хажуугаар хавсарга хөтөлбөрийн санал болгосон 30 кр-ийн хичээлийг судлах шаардлагатай.

10. Оюутан та хүсвэл үндсэн мэргэжилтэйгээ зэрэгцүүлэн Хос мэргэжил эзэмших боломжтой. (Тусдаа диплом буюу хоёр бакалаврын дипломтой болно). Хавсарга болон хос хөтөлбөрийн талаар Сургалтын журмын 3.6.11-13 хэсэгтэй танилцана уу.

11. Цаашид магистрын түвшинд үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутнууд Сургалтын журам(4.4.8)-д заагдсан тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд бакалавр магистрт зэрэг үзэх боломжтой хичээлийг судалж магистрт элссэний дараа тооцуулах боломжтой.

12. Мэргэжлээ сонгоогүй байгаа оюутнуудын хувьд ЕС-ийн хөтөлбөртөө хамгийн ихдээ 2 жил хүртэл хугацаагаар суралцана. Хөтөлбөр сонгоогүй 2 жил болсон оюутнууд хасагдах эрсдэлтэйг анхаарна уу.

13. Сургалтын төлөвлөгөөний бүлэг бүрт тусгагдсан хичээлийн жагсаалтаас тухайн бүлгийн багц цагийг дүүргэж төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангах шаардлагатай. Ямарч тохиолдолд Бүлэг хооронд хичээлийн дүйцүүлэлт хийгдэхгүй.

14. Улиралд 15 багц цагийн хичээл сонгон судлах нь стандарт хэмжээ бөгөөд шаардлагагүйгээр хэт олон хичээл сонгон судлах нь оюутны ачааллыг нэмэгдүүлж, сургалтын чанарыг муудуулах сөрөг талтай тул сургалтын төлөвлөгөөнөөс хувийн төлөвлөгөөгөө гаргаж улирлын зохимжтой харьцааг баримтлан суралцах нь зүйтэй.

15. Төгсөгчдөд тавих шаардлагын дагуу Голч оноо 1,8 ба түүнээс дээш байх шаардлагатай.

Магистр, докторын түвшний оюутнуудын хувьд

16. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүлэг тус бүрийн заагдсан хичээлүүдийг судлах шаардлагатай. Ялангуяа “Мэргэжлийн тэнхимээс” болон “Бусад, тэнхим, салбар, нэгжээс” бүлэг тус бүрийн багц цагийн шаардлагыг хангах ёстой. Аль нэг бүлгээс нь илүү үзэж нөгөө бүлэгт дүйцүүлэх боломжгүйг анхаарна уу. 17. Докторын оюутнуудын хувьд ганцаарчилсан төлөвлөгөөгөө мөрдөх, өөрчлөх тохиолдолд тэнхимийн эрхлэгчээс гадна ХЧБХ-тэй заавал зөвшилцөж байна уу. 18. Сургалтын түвшин хооронд дүйцүүлэх боломжтой (500 болон 700 индекстэй) хичээлүүдийг ХЧБХ-т хандаж дүйцүүлэх боломжтой.

Таны ирээдүй өнөөдөр юу хийж байгаагаас тань хамаарах учраас  сонгосон хичээлүүддээ хичээж суралцаарай. Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс

 

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X