“Оюутан цэрэг-2019” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
Огноо:/2019.08.09/ “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 6 жилийн ойг тохиолдуулан ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд “Оюутан цэрэг-2019” танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Өдөрлөгт Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, МУИС-ийг төлөөлж Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Оюутан, төгсөгчийн хэлтэс, МУИС-ийн Оюутны холбооны төлөөлөл болон бусад төрийн болон хувийн их, дээд сургуулийн захирал, удирдлагууд оролцов.
Өдөрлөгийн үеэр ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд албаа хааж буй оюутан цэргүүд үзүүлэх сургалт хийж, 2 сарын хугацаанд сурсан мэдсэн зүйлсээ багш, удирдлагууддаа харууллаа.
Танилцуулах өдөрлөгийн үеэр МУИС-иас тус хөтөлбөрт хамрагдсан 100 орчим оюутан цэргүүддээ амжилт” хүсч хүлээн авч уулзаж санал сэтгэгдэл сонсож, халуун яриа өрнүүлсэн юм.