Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

БНСУ-ын OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Огноо: 2019-05-222019-05-22

МУИС болон БНСУ-ын Апру Эф Жи сангийн 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлгийг зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго: Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь Монгол, Солонгос хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд МУИС-д идэвхитэй суралцаж буй, эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхитэй, авъяаслаг, сурлага сайтай оюутнуудад дэмжлэг үзүүлнэ.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт: Тэтгэлгийн анхан шатны шалгаруулалтыг МУИС хийж нийт 20 суралцагчийн материалыг шалгаруулан OK BAE&JUNG санд илгээх бөгөөд эцсийн шатны шалгаруулалтыг тэтгэлэг олгогч тал хийж 5 суралцагчийг шалгаруулан тэтгэлэг олгох болно.

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн Солонгос хэл судлалын хөтөлбөрөөр суралцаж буй бакалаврын түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх /Жич: ХЗС нь энэ тэтгэлэгт оюутнуудаа бие даан хамруулдаг учир хууль, эрх зүйн хөтөлбөрт суралцаж буй суралцагчдын материал хүлээн авахгүй/
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /application form-ыг англи хэл дээр загварын дагуу-2 хувь/ Татах (DOCX, 62KB)
  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
  3. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар /оюутан байх үеийн амжилт байх/
  4. Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 200-аас доошгүй үгтэй эссе бичих /application form-той уялдуулах/

Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ. Тэтгэлгийн хүсэлт гаргах бичиг баримтыг 2019 оны 5 дугаар сарын 29-ний лхагва гарагийн 12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө, Оюутан,  төгсөгчийн хэлтэс хүлээн авна.

Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Мэдээлэл авах утас: 77307730-1511, altanzull.nergui@gmail.com

 

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X