Орон нутагтай танилцах дадлага зохион байгуулагдлаа
Огноо:“Монгол орон судлал” хичээлийн хүрээнд МУИС-ийн ШУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Оюутан, төгсөгчийн хэлтсээс хамтран гадаад оюутнуудад чиглэсэн орон нутагтай танилцах дадлагыг 2019 оны 5 дугаар сарын 8-10-ны хооронд амжилттай зохион байгуулав.


2018-2019 оны хичээлийн жилд ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн “Монгол хэлний бэлтгэл анги”-д 10 гаруй орны 100 орчим гадаад оюутан монгол хэл, соёлыг амжилттай сайн суралцаж байна. Эдгээр оюутан жилийн хугацаанд “Монгол орон судлал” болон бусад хичээлийн хүрээнд сурсан монгол орны байгаль цаг уур, газрын гадарга, хөрс ургамал, ан амьтан, монголчуудын хоол хүнс, гэр сууц, хувцас хэрэглэл зэрэг ахуй амьдралын талаар олж авсан мэдлэгээ монгол орчин нөхцөлд нь буюу хөдөө орон нутагт очиж үзэж танилцдагаараа уг дадлага маш их ач холбогдолтой юм.
Энэ удаагийн дадлага Өвөрхангай аймгийн Эрдэнэ зуу хийд, Хархорины музей, Хөшөө цайдам, Элсэн тасархай зэрэг хөшөө дурсгалт газруудыг үзэхийн зэрэгцээ Өвөрхангай аймгийн малчин айлд зочилж малчдын ахуй амьдралтай танилцан, малчны хотонд “Малын тоног хэрэгсэл хэн сайн мэдэх вэ? Аргал хэн сайн түүх вэ?” зэрэг сонирхолтой тэмцээнд оролцоцгоов. Мөн оюутнуудын дунд монгол үндэстний тоглоом-шагайн наадам /шагай няслах, морь уралдуулах/ зохиож, байр эзэлсэн оюутнуудад шагнал гардуулав.






ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС