“Экологи-Эрдэм” клуб
Огноо:Байгаль хамгааллын “ЭКОЛОГИ-ЭРДЭМ” клубыг 2004 оны 10 дугаар сарын 05-нд Түвшинжаргал, Мөнхжаргал, Амартүвшин, Ганхуяг тэргүүтэй оюутнууд нэгдэн үүсгэн байгуулж байсан бөгөөд өдгөө манай клуб 15 жилийн нүүрээ үзэж байна.
Бидний зорилго: “Байгалийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудын сургалт эрдэм шинжилгээний ажилд нь дэмжлэг үзүүлэх, ёс зүйн зөв төлөвшил олгох, байгаль орчныг хамгаалахад оюутны оролцоог нэмэгдүүлэх” зорилгоор үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Бидний зорилт:
- Хүрээлэн буй орчин, амьтан ургамалыг таньж мэдэх, хамгаалах, тэдгээрийг таниулан суртачилах
- Оюутны нийгмийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх. Олон талаар хөгжүүлэх, чадваржуулах, төлөвшил олгох.
- Шинэлэг санаа, бүтээлч байдлыг эрхэмлэх. Оюутны эрдэм шинжилгээний ажилд дэмжлэх үзүүлэх
Бидний амжилт: 2004 оны МУИС-ийн шилдэг клуб
- 2005 он Дарвины санаачлага төслийн шагнал
- 2008 оны МУИС-ийн шилдэг клуб
- 2009 оны МУИС-ийн шилдэг клуб
- 2009 онд КЗ-ийн спортын өдөрлөгийн тэргүүн байр
- 2010 онд КЗ-ийн спортын өдөрлөгийн дэд байр
Үйл ажиллагаа:
- Шувуу ажиглах аялал
- Улсын биологийн олимпиад
- Лабораториудтай танилцах аялал
- Эх дэлхийн цаг
- Оюутны хөгжил
- Шавьжтай танилцах аялал
- Залуу ургамал судлаачид
- Зочны цаг
- Кино үзвэр
- Ногоон боловсрол
- Дахин боловсруулалт
Бүтэц:
- Тэргүүн
- Нарийн бичиг
- Үйл ажиллагааны ахлагч
- Хяналтын зөвлөл
- Гишүүд
Холбоо барих: erdemecology@gmail.com, Экологи-Эрдэм клуб /Facebook paje/, 95659638, 88981931
