“The Unity of Science” клуб
Огноо:МУИС ШУС Нийгмийн ухааны салбарын “Unity of Science” судалгаа, мэтгэлцээний клуб нь 2013 оноос хойш 6 дахь жилдээ оюутнуудын академик мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадвартай болгох зорилготойгоор ажиллаж байна. Манай клубд элссэнээр оюутнууд бие дааж болон багаар сонирхсон сэдвээрээ судалгаа хийх, мэтгэлцээнээр хичээллэх, баг болж тэмцээн, уралдаанд оролцох боломжтой.
Үнэт зүйлс:
- Мэдлэгийн эрх чөлөө
- Нэгдмэл байр суурь
- Ёс суртахуун
Одоогийн байдлаар тус клуб нь нийт 20 гаруй гишүүдтэй. Гишүүдийн дийлэнх олонх нь МУИС-ын оюутан түүнчлэн бусад их, дээд сургуулиудийн оюутнууд мөн бусад мэтгэлцээний клубийн гишүүд хамрагддаг. Тогтмол үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог 10-иад гишүүнтэй. 2013 оноос хойш “UoS” клубыг төгсөн гарсан хүндэт гишүүдийн тусламж дэмжлэгтэйгээр клубын уур амьсгал, бүтээлч байдал улам илүү өсөж, гишүүн бүрийг хөгжүүлэхэд алхам тутамдаа анхаарч үйл ажиллагаагаа хэвийн, тогтмол явуулж байна. Клубын үйл ажиллагаа хэвийн, тогтмол явуулахад үргэлж анхааран, туслан дэмждэг. МУИС-ын Оюутны Алба, Сургалтын Алба, МУИС-ийн захиргаа, Хүндэт багш нар, Нийт ажилчдын сэтгэл бидний хичээл зүтгэл манай клубын бусдаас ялгарах онцлог байдаг.
Клубын алсын хараа нь гишүүдийн хөгжих орчинг бүрдүүлж, мэтгэлцээн, илтгэх урлагийн сургалт, бэлтгэлийг улам чанаржуулах бодлого баримталж байна. Түүнчлэн клуб нь оюутны нөхөрлөх орчин, харилцан тусалж, ойлголцох хамгийн сайхан гэр бүл байсаар ирсэн клубын дотоод уур амьсгалыг хэвээр хадгалж байхыг зорьж байна.
Холбоо барих
Блог: uosclub.wordpress.com
Утас: 8858 9797
И-мэйл: uosclubs@gmail.com