“Загвар-НҮБ” клуб
Огноо:МУИС-ОУХНУС-ын дэргэдэх “Загвар-НҮБ” клуб нь 2015 онд үүсгэн байгуулагдаж түүнээс хойш үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа. Манай клуб нь ерөнхий хоёр чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд: “Загвар-НҮБ” клуб нь
- Монгол улсад бүх их дээд сургуулиудын оюутнуудын хэмжээнд загвар хурлуудыг зохион байгуулдаг хоёрхон бүлэг хүмүүс байдаг ба түүний нэг нь “Загвар-НҮБ” клуб юм. Уг хурал нь англи ба монгол хэл дээр явагддаг бөгөөд, оролцогч оюутнууд НҮБ-ын аль нэг гишүүн улсыг төлөөлж, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг.
- “Harvard MUN”; “MUNAPEST” гэх мэт олон улсын хэмжээниий Загвар-НҮБ хурлуудад эх орноо болоод сургуулиа төлөөлөн оролцдог.
Клубын гишүүд 2018 он
Манай клуб 2019 оны хаврын улиралд 14 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд, 9 нь МУИС-ОУХНУС, 3 нь МУИС-ШУС, 2 нь СЭЗИС-ийн оюутнууд юм.
Facebook Page: https://www.facebook.com/num.ModelUNClub/
Утасны дугаар: 9915-8383, 9989-2333