Ж.ПИТЕР МОРРОУГИЙН НЭРЭМЖИТ ХААН БАНКНЫ ОЛИМПИАДЫГ НАЙМ ДАХЬ ЖИЛДЭЭ ЗАРЛАЛАА
Огноо:Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, ХААН Банкны Гүйцэтгэх захирал агсан Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг энэ жил найм дахь жилдээ зарлаад байна. Энэ сарын 20-23-нд болох олимпиадын удирдамжийг та бүхэнд хүргэж байна.

ПИТЕР МОРРОУГИЙН НЭРЭМЖИТ “ХААН БАНКНЫ ОЛИМПИАД-8 ”-ЫН УДИРДАМЖ
2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр
Ерөнхий зохион байгуулагч:
ХААН БАНК
Оролцогчид:
Банк, санхүүгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнууд ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөнө. Нэг сургуулиас дээд тал нь 2 баг оролцоно. Хөдөө орон нутагт салбартай сургуулиуд орон нутгийн 1 баг оролцуулж болно.
Багт тавигдах шаардлага:
- Баг тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Багийн гишүүд нь тухайн сургуульд банк санхүүгийн чиглэлээр 3, 4-р курсэд суралцаж буй оюутан байна.
- Ганцаарчилсан төрөлд зөвхөн багийн гишүүд оролцоно. Тодруулбал багт ороогүй оюутан ганцаарчилсан төрөлд оролцох боломжгүй.
Олимпиадын хөтөлбөр:
Д/д | Хөтөлбөр | Огноо | Цаг | Хаана |
1 | Бүртгэл | 2019.04.15 | 10:00-17:00 | ХААН Банк Цамхаг* 1 давхарт |
2 | Техникийн зөвлөгөөн | 2019.04.17 | 15:00-17:00 | ХААН БанкЦамхаг 11 давхарт |
3 | Эхний үе | 2019.04.20 | 10:00 | ХААН Банк Цамхаг 11 давхарт |
4 | Тестийн шалгалт, санхүүгийн тайлагнал, шинжилгээний кейс ажилбар | 2019.04.21 | 10:00-12:00 | ХААН Банк Цамхаг 11 давхарт |
5 | Хоёр дугаар үе | 2019.04.21 | 13:00 | ХААН Банк Цамхаг 11 давхарт |
6 | Гуравдугаар үе | 2019.04.22 | 10:00 | ХААН Банк Цамхаг 11 давхарт |
7 | Тэргүүлэгч 5 баг шүүгч нарт банкны стратегийг танилцуулах | 2019.04.23 | 10:00 | ХААН Банк Цамхаг 11 давхарт |
8 | Олимпиадын дүнг танилцуулах | 2019.04.23 | 14:00 | ХААН Банк Цамхаг 11 давхарт |
* Чингисийн өргөн чөлөө-6, Стадион-1, Хан-Уул дүүрэг /Энхтайваны гүүрний зүүн талд, "Наадам центр"-ийн хажууд/
Тайлбар:
- Багууд 3 үе оролцохдоо танхимд 2 цагийн хугацаанд багтаан шийдвэрээ гаргана. Зөвхөн багийн гишүүд зөвлөлдөн шийдвэр гаргана.
- Банкаа танилцуулах үе. Бүх багууд 3-р үеийн дүн гарах өдөр танилцуулга бэлдэж ирэх ба шилдэг 5 баг 10 минутын хугацаатай танилцуулга хийнэ. Танилцуулга хийх дарааллыг сугалаагаар шийдвэрлэнэ.
- Техникийн зөвлөгөөний үеэр олимпиадын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Тестийн шалгалтын сэдвүүд:
- Банкны менежмент
- Зээлийн шинжилгээ
- Банкны нягтлан бодох бүртгэл
- Эрсдэлийн менежмент
- Банкны тухай хууль, журам
- Англи хэлний мэдлэг
- Бусад
- Кейс ажилбар
Шалгалтын материалыг “Банкны олимпиад” зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд боловсруулна.
Багуудыг дүгнэх:
Багуудыг дараах байдлаар дүгнэж шалгаруулна:
- Хувьцааны үнэлгээ 35 %
- Эрсдэлийн удирдлага 35 %
- Илтгэл 20 %
- Зорилго, зорилт 10 %
Шагнал урамшуулал:
Багийн төрөлд:
- 1-p байр - Цом, өргөмжлөл, 1,500,000 төгрөг
- 2-р байр - Цом, өргөмжлөл, 1,000,000 төгрөг
Ганцаарчилсан төрөлд:
- I байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал
- II байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал
- III байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал
Эхний таван байранд шалгарсан оюутнуудад ХААН Банкинд ажилд орох урилга болон 3-р курсын шилдэг 1 оюутанд Питер Морроугийн нэрэмжит 500 000₮ сургалтын төлбөрийн тэтгэлэг (3-р курсын оюутан эхний 5 байранд шалгарсан тохиолдолд ажилд орох урилга нь 1 жилийн хугацаанд хадгалагдана).
Жич: Ганцаарчилсан төрөлд оролцогчдын оноо тэнцсэн тохиолдолд байр эзлүүлэх шалгуур нь кэйс ажилбараар авсан оноо байна.
Багийн болон хувийн дүнгээр тэргүүлсэн баг Шилжин явах цомын эзэн болно.
Бүртгэл: /Зөвхөн 2019 оны 4-р сарын 15-ны өдөр ХААН Банк Цамхагийн 1-р давхарт 10:00-17:00 цагийн хооронд бүртгэнэ/
Олимпиадад оролцох оюутнууд бүртгүүлэхээр ирэхдээ доорх зүйлсийг эх хувиар нь авч ирнэ.
- Иргэний үнэмлэх
- Сургуулийн/оюутны үнэмлэх
- Багийн бүх гишүүдийг багтаасан сургуулийн тодорхойлолт
- Хураамж төлсөн баримт
- Дутуу материалтай баг болон оюутнуудыг бүртгэхгүй болохыг анхаарна уу.
Хураамж:
Олимпиадад оролцох баг тус бүр 50,000 төгрөгийн эрхийн хураамжийг ХААН Банкны 5000000015 тоот дансанд төлнө. /Гүйлгээний утга дээр : Олимпиадын хураамж.......... сургууль, ........баг/ гэж бичнэ.
Анхаарах зүйлс:
Банкны олимпиадад хүрэлцэн ирэхдээ цахим үнэмлэх эсвэл сургуулийн/оюутны үнэмлэхээ заавал авч ирнэ. Бичиг баримтгүй ирсэн тохиолдолд олимпиадад оролцох боломжгүй болохыг анхаарна уу.
Бусад:
Олимпиадын зааварчилгаа болон бусад шаардлагатай асуудлуудыг техникийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
Холбоо барих:
Б.Батсүх: 11-332333 (3335), 9901-9786,
Б.Баярмагнай: 11-332333 (3912), 9901-5485, Bayarmagnai.b@khanbank.com