Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг”-ийн хугацаа сунгагдлаа

Огноо: 2019-04-10

“ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ”

/2018-2019 оны хичээлийн жилд/

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилготой.

Дараах болзлын аль нэгийг хангасан суралцагч МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших боломжтой. Үүнд:

  • Улсын болон олон улсын чанартай оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож эхний 3 байрт шалгарсан суралцагч
  • Судалгааныхаа ажлын үр дүнгээр шинэлэг үр дүн бүхий эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн суралцагч
  • Үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачлаг гаргасан суралцагч
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх

А. Бакалаврын түвшний суралцагч:

  • МУИС-ийн идэвхтэй төлвийн суралцагч байх,
  • Сүүлийн 2 улирал дараалан 12-оос доошгүй багц цагийн хичээл судалсан байх
  • Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх

Б.  Магистр, докторын түвшний суралцагч:

  • МУИС-ийн идэвхтэй төлөвийн суралцагч байх,
  • Сүүлийн 2 улирал дараалан 6-оос доошгүй багц цагийн хичээл судалсан байх
  • Сурлагын голч дүн 2 буюу түүнээс дээш байх

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт,
  • Тэнхим, бүрэлдэхүүн сургууль, профессор багшийн тодорхойлолт,
  • Суралцагч нь дээрх болзлын дагуу амжилтыг илэрхийлсэн батламж болон нотлох бичиг баримтын хуулбар
  • Эссэ бичлэг. Эссэ бичлэгийн үг нь 500-аас хэтрэхгүй байх. Сэдэв: “МУ-ын хөгжилд таны оруулах хувь нэмэр”  (Эссэ нь үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн   хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна.)

Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ. Хүсэлт гаргагч нь “МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ”-тай заавал танилцсан байна.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 12-ны 15.00 цаг хүртэл

Материал хүлээн авах  газар: МУИС-ийн хичээлийн 2-р байр, Оюутан, төгсөгчийн хэлтэс 216 тоот, Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа: Тэтгэлэгт тэнцсэн суралцагчдын батламжийг эрдмийн зөвлөлийн хуралдаан дээр ёслол төгөлдөр гардуулна.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, altanzull.nergui@gmail.com

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС 

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X