Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Шига их сургуулийн /University of Shiga Prefecture/ 2019-2020 оны намрын семестрийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Огноо: 2019-04-052019-04-05

МУИС болон Япон Улсын Шига их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2019-2020 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Суралцах хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 2-оос 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний оюутан болон магистрт суралцдаг байх
  2. Голч оноо: 3.2
  3. Англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  • CV (тодорхойлсон загвар байхгүй) англи хэл дээр
  • Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр/
  • Тодорхойлох захиа /англи хэл дээр/. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байна
  • Суралцах төлөвлөгөөг англи хэл дээр бичсэн байх
  • Англи хэлний болон япон хэлний онооны батламж
  • Гадаад пасспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
  • 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % (4,5 cm × 3,5 cm нэрээ ард нь бичсэн байна.)

Хамрагдах оюутны тоо: Нийт 2 оюутан / Шига их сургууль нь нэр дэвшүүлэгчдээс шалгаруулна/

Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь өөрийн үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 17.00 цаг

Нэр дэвшүүлэх хугацаа: Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутнуудаас нэр дэвшүүлж 2 оюутныг шалгаруулан ШИГА Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт 5 дугаар сарын 15-ны өдөр илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн  материалыг  МУИС-ийн  хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

 ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X