Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Мэргэжлийн чиг баримжаа олгох “Ажил олгогч-Оюутнууд”-ын форум зохион байгуулав

Огноо: 2019-03-25

Франц хэлтэн Их, дээд сургуулийн холбоо, Монгол Улсын Их Сургууль, Франц-Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч “Ажил олгогч-оюутны Анхны уулзалт” форумыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Уг уулзалтад МУИС болон Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв, МУИС болон Франц-Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай байнга хамтарч ажилладаг ажил олгогч, компани, аж ахуйн нэгжүүд хамтран оролцсон юм.

МУИС-ийг 2024 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд нийгэмд мэдлэгээр манлайлж, нийгмийн хөгжлийн түүчээ байх зорилгын хүрээнд төр-хувийн хэвшил-аж үйлдвэр-их сургуулийн түншлэлийг хөгжүүлэх зорилт тавьсан юм. Франц хэлтэн Их, дээд сургуулийн холбоо улс бүрийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, үйлдвэр аж ахуй, компаний, мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулж франц хэлт оюутныг ажлын байраар хангах, үйлдвэр аж ахуйн газар дадлага хийх боломжийг олгох, старт-ап компанийг байгуулах уралдаан зарлах зэрэг ажил зохион байгуулдаг. Франц хэлээр сургалт эрхэлдэг дэлхийн 111 гаруй орны 880 гаруй их, дээд сургуулийг нэгтгэсэн Франц хэлт орнуудын Их, Дээд сургуулийн холбоонд МУИС 2013 онд элсэн орсон. Монгол улс Ази-Номхон далайн бүсэд хамаардаг бөгөөд 90 гаруй их, дээд сургууль хамрагдаж байна. 2018 онд Франц хэлт, их дээд сургуулийн инноваци, хамтын ажиллагааны төв МУИС-д нээгдэн үйл ажиллагаа явуулж байна.

Франц-Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим Монгол, Франц хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны хөгжилд хувь нэмэр оруулах, тодорхой дэмжлэг үзүүлэх зорилгоор 2012 оны 6 сард анх Бизнес Зөвлөл нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ зөвлөлийн  санаачлага, оролцоотойгоор  эдийн засаг, барилга, дэд бүтэц, аялал, жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр хэд хэдэн чухал арга хэмжээ амжилттай зохион байгуулсан нь тодорхой үр дүнд хүрч Бизнес Зөвлөлийг “Монгол, Францын Худалдаа, Аж үйлдвэрийн танхим”  болгон өргөжүүлж, үйл ажиллагааг үргэлжлүүлэн  явуулж  байна. Өнөөдрийн байдлаар франц, монголын 30 шахам гишүүн байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2014 онд Монгол Францын Худалдааны Танхим нь Францын гадаадад байгаа Танхимуудын холбооны гишүүн болсоноор 92 улс орны 35 000 орчим аж ахуйн  нэгжийг эгнээндээ багтаасан 123 Францын Худалдааны Танхимын бүрэлдэхүүн гишүүн болсон юм.

МУИС чадварлаг төгсөгч бэлтгэх, тэднийг ажлын байртай байлгах талаар байнга анхаарал хандуулж, оюутны дадлага хийлгэх, ажлын байранд зуучлах, төгсөгчидтэйгээ байнга холбоотой байх зэрэг олон олон ажлын санаачлан хэрэгжүүлж байна. Франц хэл, орон судлал хөтөлбөрийг дүүргэсэн оюутнууд аялал жуулчлалын салбарт хөтөч орчуулагч, гадаад харилцааны ажилтан, менежер, орчуулагч, багш, нарийн бичиг зэрэг олон мэргэжлээр хөрвөн ажиллах боломжтой байдаг. Дэлхий дээр 350 сая гаруй хүн франц хэлээр хэлэлцдэг гэж үздэг, франц хэл НҮБ, ЮНЕСКО-ийн албан ёсны бичгийн хэл, Олон улсын Олимпийн хороо зэрэг олон улсын олон байгууллагын албан ёсны хэл билээ.

Мөн МУИС-ийн төгсөгчийн дипломыг франц хэлт  Их, дээд сургуулийн гишүүн байгууллагууд хүлээн зөвшөөрч дараагийн шатны сургалтанд хамруулахаас гадна төгсөгчдийг ажил олгогчтой холбох талаар олон талт арга хэмжээ зохион байгуулж байна. Магистр болон докторын шаталсан сургалтанд суралцаж буй оюутанд тэтгэлэг олгож, нэр хүндтэй их, дээд сургуулийн дипломыг олгодог юм.

Энэхүү анхны форумд аялал жуулчлал, гоо сайхан, эмнэлэг, машин тоног төхөөрөмж, сургалт, нарийн боов, барилга байгуулалт, стандарт, эм хангамж, зочид буудал гээд олон салбарыг хамарсан Францтай хамтарч ажилладаг компаниуд болох “IBIS, “Monnis – Mines Up”, “Aden Services”, “Afnor” группын  Монгол дахь төлөөлөгч “Monsertf”, “Монголий Вояж”, “ДМД”, “Schneider Electric”, “SPS HD”, “JC Decaux”, “CRM”, “Archetype”, “Egis Tiin”, “Engie”, “GGISD ONG”, “Baz International”, “Perinee Clinic” оролцож ажил горилогчдод тавигдах шаардлага, чадвар, хандлагын талаар нээлттэй ярилцаж, чухал мэдээллүүд өгсөн үр өгөөжтэй форум болсон юм.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X