Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийн төгсөгчид Япон Улсын Тошиба корпорацид ажиллахаар боллоо

Огноо: 2019-03-04

МУИС-ийн захиргаа, МУИС-ийн төгсөгчийн төлөөллийн хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн инженерийн хөтөлбөрийг сонгон суралцаж байгаа болон энэ хөтөлбөрөөр суралцаж төгсөх суралцагчдад Чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тошиба корпораци болон бусад чип үйлдвэрлэгч компаниудад чипний зохион бүтээгч инженерээр ажиллах боломж нээгдээд байна.

Өнгөрөгч хичээлийн жилд Электроникийн чиглэлээр төгсөж буй оюутнуудад энэхүү хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, 16 оюутныг Япон хэлний сургалтад хамруулсан юм. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаний олон улсын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Такахаги Япон хэлний сургалтад суусан оюутнуудтай ажлын ярилцлага хийсэн бөгөөд МУИС-ийн ХШУИС-ийг Электроникийн чиглэлээр төгссөн 12 хүн ярилцлагад тэнцэж Япон Улсын Тошиба корпорацид ажиллахаар болсон. Эдгээр 12 төгсөгч 2018 оны 11 дүгээр сард Япон Улсыг зорино.

МУИС-ийн төгсөгчид маань дөрвөн сарын хугацаанд Япон хэлний N3 түвшинд хүрсэн бөгөөд дараагийн ээлж 2019 оны 4 дүгээр сард Япон Улсыг зорино. Цаашид чипний загвар зохион бүтээх өндөр технологийн мэргэжлийн инженерийг Япон Улсад бэлтгэж дадлагажуулах ажлыг жил бүр МУИС-тай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Төгсөгчдийн нэрс:

  1. З. Намсрайхүү
  2. Д. Мишээл
  3. Ц. Мөнхчимэг
  4. Ц. Ууганцэцэг
  5. Б.Даш
  6. Г. Баасанцэрэн
  7. Б.Улаанхүү
  8. Г. Гантулга
  9. Т.Төгөлдөр
  10. М.Билгүүтэй
  11. Э.Содбаяртүвшин
  12. А.Намсрайжав

Хамтын ажиллагааг санаачлан зохион байгуулагчийн танилцуулга

МУИС-ийн төгсөгч О.Энхжин 2007 онд МУИС-ийн ХШУИС-ийг (хуучнаар Мэдээллийн Технологийн Сургууль) сүлжээний инженер мэргэжлээр төгссөн ба Япон Улсын Тоёота корпорацид авто машин загвар зохион бүтээгч инженерээр 10 жил ажиллаж байна. Олон жилийн өмнөөс технологийн чиглэлийн Японы томоохон компаниудыг МУИС-тай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж ирсэн. Япон Улс нь техник технологийн өндөр хөгжилтэй орон ба үйлдвэрлэл хөгжсөн учир нарийн мэргэжлийн инженер бэлтгэхэд маш тохиромжтой юм. Японы компаниуд нь шинээр орсон ажилчдаа сургаж авдаг учир инженерүүдэд сурч дадлагажих том боломж нээгдэж байна. Японд Улсад тулгарч буй томоохон асуудал нь насжилт гэж үзэж байгаа. Одоо ажиллаж буй ажилтнуудын дийлэнх нь өндөр настан хүмүүс байна. Японд хийсэн судалгаагаар 2020 онд нийт Японд ажиллаж буй хүмүүсийн тоо нь 80 сая, 2060 онд 40 сая болж буурна. Ажиллах хүчний тал хувь нь ажиллах боломжгүй болно. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Япон Улс олон орноос чадварлаг инженерүүдийг урьж, сургаж, дадлагажуулж, ажиллуулах сонирхолтой байгаа юм. Японд очиж дадлагажаад туршлага суугаад Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах сайхан боломж МУИС-ийн төгсөгчдөд байна.

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X