Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Япон Улсын Нийгата их сургуулийн “Niigata University” 2019 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Огноо: 2019-03-04

МУИС, НИЙГАТА Их Сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2019  оны  хаврын  улирлын  оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. Суралцах хугацаа 1-2 улирал байна. 2019 оны хаврын улирал нь 4 дүгээр сарын 1-ээс 8 дугаар сарын 31, 2019 оны намрын улирал нь 10 дугаар сарын 1-ээс  2020 оны 2 дугаар сарын 28 хүртэл байна. Солилцооны оюутан нь улиралд 10 багц цагийн хичээл судалсан байх ба япон хэлний 2-4 хичээлийг судлах боломжтой  ба долоо хоногт 8 удаа байж болно. Дараах линкээр орж хөтөлбөр, хичээлүүдтэй танилцаж суралцах төлөвлөгөөг гаргана уу.

 Search syllabus: http://syllabus.niigata–u.ac.jp/

Search Guide:  https://www.niigata–u.ac.jp/en/file/syllabus_search_guide.pdf

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний болон  магистр, докторын оюутан байх
  2. Голч оноо бүх түвшинд 3.0 -аас дээш байна.
  3. Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
  2. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
  3. Англи хэл дээр тодорхойлох захиа -1% /Recommendation letter/ тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаягтай байх
  4. Англи эсвэл япон хэл дээр сурах / судалгааны ажлын / төлөвлөгөө
  5. Англи эсвэл япон хэлний TOEFL, JLPT гэх мэт онооны батламжийг хавсаргах.
  6. Гадаад паспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
  7. 6 сараас хэтрээгүй цээж зураг 3% / 4cm x 3cm /
  8. Эрүүл мэндийн үзлэгийн хавсаргасан маягтыг бөглөсөн байна.
  9. Амьжаргааны зардлыг тодорхойлсон аль нэг банкны баталгааг хавсаргасан маягтаар бөглүүллэнэ.
  10. Бакалавр, магистрын түвшинд хүсэлт гаргагчид нь дараахи линкээр орж маягтыг татаж аван бөглөх ба холбогдох албан тушаалтнаар баталгаажуулсан байна.

     Online Application form https://www.niigata-u.ac.jp/en/academics/education.html

Магистрын зэрэгтэй хүсэлт гаргагчид Graduate School of Modern Society and Culture сургуульд суралцах бол jimugen@cc.niigata-u.ac.jp хаягаар холбогдох , Graduate School of Science and Technology сургуульд суралцах хүсэлт гаргагч http://www.gs.niigata–u.ac.jp/~gsweb/en/mbrlist/index.html 

вэб хуудсанд хандана уу.

Хамрагдах оюутны тоо: 2 хүртлэх  оюутан

Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь багц цагийн болон элсэлтийн хураамж төлөхгүй бөгөөд оюутны байр ба бусад зардлыг өөрөө хариуцна. Тэтгэлэгт хамрагдах тохиолдолд 2 их сургуулийн хооронд байгуулсан гэрээг үндэслэнэ.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 11 дүгээр сарын  22-ны  өдрийн 17.00 цаг

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг  МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст  өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн  материалыг нэг багц  PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Оюутан,төгсөгчийн хэлтэс нь Оюутан Солилцооны Хөтөлбөрт 11 дүгээр сарын 27-нд хүсэлт гаргасан оюутны материалыг Нийгата Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ.  Тус их сургууль нь тэнцсэн оюутанд хариуг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны дотор ирүүлнэ.

 “NIIGATA UNIVERSITY ”–гийн вэб хуудсаар зочилж суралцах хөтөлбөр бусад мэдээлэлтэй танилцана уу.

 Website: https://www.niigata–u.ac.jp/en/academics/education.html

ОЮУТАН,  ТӨГСӨГЧИЙН  ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X