Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийн 76 дах хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Огноо: 2019-02-282019-02-28

МУИС-ийн 76 дах хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд МУИС-ийн удирдлагууд, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, ШУТС-ийн захирал Д.Энхжаргал, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Баяр, МУИС-ийн ТУЗ-ийн дарга С.Мөнхбат зэрэг зочид төлөөлөгчид оролцсон юм.

Хичээлийн шинэ жилийг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Манай сургуульд энэ хичээлийн жилд 4000 гаруй шилдэг оюутнууд элсэн орсон. Бид та бүхэнд сургалтын таатай орчин, дотооддоо болон олон улсад магадлан итгэмжлүүлсэн сургалтын хөтөлбөрүүд, эх орондоо хийгээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн багш, профессоруудаараа чанартай боловсролыг олгох болно. Харин оюутан та бүхэн минь өөрийгөө дайчлах, хичээх л үлдэж байна. Та бүхэн ч бас бүс нутгийн, дэлхийн шилдэг оюутнууд байх учиртай” хэмээн онцлов. 

Нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 1998 оны төгсөгч, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, МУИС-ийн эмирет профессор, академич С.Нарангэрэл нар үг хэлсэн юм.

Нээлтийн үйл ажиллагаанд урилгаар оролцсон МУИС-ийн ахмад багш, ажилтны нэгдсэн холбооны тэргүүн Ж.Жавзандулам, Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэл, Ардын багш, доктор, профессор Г.Шилагарди, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Ардын багш, доктор, профессор С.Дулам, МУИС-ийн отгон гавьяат багш, доктор, профессор Х.Цоохүү нарт хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа.

Түүнчлэн МУИС-ийн ХШУИС-ийн захирал, доктор Н.Баатарбилэгт “Past and Future drought in Mongolia” сэдэвт бүтээлээрээ 2018 оны “Шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээл” шагнал хүртсэнийг гардуулав.

Мөн МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 20 оюутанд тэтгэлгийг гардууллаа.

Ийнхүү МУИС-д шинээр элсэн орсон оюутнууд “Оюутны тангараг” өргөж, ЭЕШ-д 800 оноо авч МУИС-д элсэн оролцсон оюутны төлөөлөл хичээлийн жилийн анхны хонхоо цохьсноор нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X