Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Огноо: 2018-02-262020-07-01

БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сан төрийн бодлого хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль болон гадаадын их дээд сургууль, коллежиудад суралцаж дээд боловсрол эзэмшиж буй оюутан залууст зээл, буцалтгүй тусламж олгох үйлчилгээг хэрэгжүүлэн зохион байгуулдаг.

Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь оюутан, суралцагчийн сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

  • Хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх.
  • Дүнгийн шалгуур
Боловсролын шатлал Бакалавр Магистр Доктор
ЭЕШ оноо 600<
Голч дүн 2.8< 3.2< 3.2<

/зураг дээр дарж томоор харна уу/

   

Боловсролын зээлийн сан:

  • Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээ
  • Буцалтгүй тусламж
  • Замын зардал олгох үйлчилгээ

Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээ 

Тавигдах шаардлага
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцдаг байх
  • Элсэгчийн ЭЕШ-ын оноо 600 болон түүнээс дээш байх
  • Бакалаврт суралцаж байгаа оюутны голч оноо 2.8 болон түүнээс дээш
  • Магистр, докторт суралцаж байгаа оюутны голч оноо 3.2 болон түүнээс дээш
  • Улиралд 10 болон түүнээс дээш кредитийн хичээл сонгосон байх
  • Ирээдүйн зорилготой, өөртөө итгэлтэй оюутан байх
Бүрдүүлэх материалын жагсаалт: 

  • Оюутны хөгжлийн зээл засгийн газрын тогтоол
  • Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт татаж авах 
  • Эссэ бичих удирдамж
  • Зээлийн гэрээний маягт татаж авах 
    • Зээл хүссэн өргөдөл
    • Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссе
    • Иргэний үнэмлэхний хуулбар
    • ЭЕШ-ын батламж
    • Сургуулийн тодорхойлолт
    • Төлбөрийн нэхэмжлэх
    • Судлах хичээлүүдийн жагсаалт буюу ганцаарчилсан төлөвлөгөө
 


Буцалтгүй тусламж

Монгол Улсын  Засгийн газрын 2014 оны “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” 71-р тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Журам батлах тухай” 19-р тогтоолын дагуу буцалтгүй тусламж олгож байна.
  1. Монгол улсын дээд боловсролын сургалтын аттестатчилагдсан байгууллагын өдрийн ангид хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж буй дараах суралцагчид сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно:
  2. Бүтэн өнчин суралцагч
  3. Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  4. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  5. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн
  6. Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй
Бүрдүүлэх бичиг баримт:

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлэн МУИС Оюутан, төгсөгчийн хэлтсийн мэргэжилтэнд өгнө.

  1. Өргөдөл
  2. Төрсний гэрчилгээ
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж/шинээр элсэгч/
  4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  5. Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  6. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг
  7. Эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлох
  8. Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  9. Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд хувь тогтоосон комиссын шийдвэр
  10. 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт

Энэхүү журам нь хоёр дахь удаагаа бакалаврын, хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчид хамаарахгүй


Замын зардал олгох үйлчилгээ

МУ-ын ЗГ-ын 2011 оны 102 тоот тогтоолд “Оршин суугаа газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагчдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байсугай.” гэж заасны дагуу замын зардлын 50%-ыг эргүүлэн олгоно.

Замын зардал нөхөн олгоход бүрдүүлэх бичиг баримт:
  1. Авто тээврийн хэрэгслээр зорчих тасалбар
  2. Цахим үнэмлэхний хуулбар
  3. Онгоцоор ниссэн оюутнуудын хувьд тийз борлуулдаг компаниас ниссэн эсэх лавлагааны хамт
  4. Жил бүрийн 2 дугаар сард багтаан Оюутан төгсөгчийн хэлтсийн мэргэжилтэнд өгнө. Замын зардлын нөхөн олголтын тооцоо хийгдсэний дараа оюутанд сургуулийн санхүүгээр дамжуулан буцаан олголт хийгдэнэ.

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X