ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ
Огноо:Суралцагчийн дүнгийн голчийн үзүүлэлт аливаа тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн шалгуур үзүүлэлт болдог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр бүр өөр өөрийн онцлог, зорилгоос шалтгаалан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын хувьд харилцан адилгүй байна. МУИС-д сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгаа, олон нийтийн ажилд амжилт гаргаж буй оюутнуудын сурах бололцоог хангах, тэднийг дэмжих зорилгоор гадаад дотоодын олон байгууллага, хувь хүмүүс тэтгэлэг олгодог. Тэтгэлэг нь дотоод, гадаад эх үүсвэрээс олгогдож байна.
ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ
Дараах элсэгчид эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрт 50-100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:
- Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн элсэгчид 100 хувь; улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан элсэгчид 100 хувь; 2-р байрт шалгарсан элсэгчид 75 хувь; 3-р байрт шалгарсан элсэгчид 50 хувь;
- ЭЕШ-ын суурь шалгалтад 780-аас дээш оноо авч БС, ХЗС, ОУХНУС-д, 750-аас дээш оноо авч ШУС, ХШУИС, ЗС, ЭС-д элссэн бол 50 хувь;
- ШУС-ийн БУС-ын багц 2 хөтөлбөр болон ХШУИС-ийн 2+2 хөтөлбөрт элссэн бол 50 хувь;
- ШУС-ийн БУС-ын багц 3, ХУС-ын багц 2, ЭС-ийн багц 2 дахь багш мэргэжлийн хөтөлбөрт элссэн элсэгч нь ЭЕШ-д 650-750 оноо авсан бол 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол 100 хувь сургалтын төлбөрийг төрөөс эхний улиралд чөлөөлнө.
- МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн төгсөгч нь суурь шалгалтад 650-аас дээш оноо авч ШУС-ийн БУС, ХШУИС-д элссэн бол 50 хувь;
МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагсдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг олгодог. Энэхүү тэтгэлэгт гадаад, дотоодын 20 гаруй байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлэг, мөн “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” хамаарагдах бөгөөд жил бүр 400 гаруй оюутанд тэтгэлэг олгогддог.
/зураг дээр дарж томоор харна уу/


Гадаад, дотоодын хувь хүн сангийн нэрэмжит тэтгэлэг |
|||||
№ | Тэтгэлэг | Зарлагдах хугацаа | Тэтгэлгийн нөхцөл | Тавигдах шаардлага | Тэтгэлгийн хэмжээ |
1 | “МОНГОЛ СУДЛАЛЫГ ДЭМЖИХ Ц.ДАМДИНСҮРЭН, Ш.ЛУВСАНВАНДАН, Б.РЕНЧИН НАРЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ” | 3-р сард |
Монгол судлалын чиглэлээр ажилладаг гадаадын залуу судлаачдыг ахисан түвшний сургалтад хамруулж, мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэх |
Монгол судлалын чиглэлээр докторантурт суралцаж байгаа болон докторын дараах судалгааны ажил хийх сонирхолтой 40 хүртэлх насны судлаач байх |
Боловсролын зэргээс хамааруулж сар бүр 700.000 төгрөг |
2 | “ЯПОНЫ МИЦУБИШИ UFJ САНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ” | 9-р сард | Сурлага, нийгмийн идэвх, оролцоо сайтай бакалаврын түвшний суралцагч | Улирал бүр 12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачлагаа илтгэн харуулсан, санхүүгийн дэмжлэг шаардлагатай 2,3,4 дүгээр түвшний бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх,
|
300-500 ам доллартой тэнцэх хэмжээний монгол төгрөг |
3 | “ЯПОН УЛСЫН МИЦУБИШИ КОРПОРАЦИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ” | 10-р сард | Сурлага, нийгмийн идэвх, оролцоо сайтай бакалавр, магистр, докторын суралцагч |
|
1.000.000 төгрөг |
4 | “ЯПОН УЛСЫН СУМИТОМО КОРПОРАЦИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ” | 3-р сард | Сурлагын төлбөрийн дэмжлэг шаардлагатай МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч суралцагч | МУИС-ийн 1 дүгээр түвшний суралцагч байх, Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш, давхар тэтгэлэгт хамрагдаагүй, нийгмийн идэвхтэй байх | 500 ам доллартой тэнцэх хэмжээний монгол төгрөг |
5 | “БНСУ-ЫН “POSCO ASIA FELLOWSHIP”–ИЙН ТЭТГЭЛЭГ” | 4-р сард | Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж буй 2-3-р түвшний суралцагч байх |
|
700 ам доллартой тэнцэх хэмжээний монгол төгрөг |
6 | “УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРААГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ” | 3-р сард | Байгалийн шинжлэх ухааны хөтөлбөрөөр амжилттай суралцаж байгаа суралцагчдыг дэмжих | Хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй 3,4-р түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх, Эрдэм шинжилгээний хурал, судалгаа шинжилгээний ажилд идэвхтэй оролцдог байх, | 1.000.000 төгрөг |
7 | “ТАЙВАНИЙ ИРГЭН UNI URTA-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ” | 6-р сард | Сурлага сайтай, авьяаслаг, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, санхүүгийн боломж муутай МУИС-ийн оюутнуудыг дэмжих | Тус тэтгэлэгт гурваас доошгүй улирал дараалан 3.2-оос доошгүй голч үнэлгээтэй суралцаж буй идэвхтэй төлөвийн суралцагч, давхар тэтгэлэгт хамраагүй, тэтгэлгийн зорилгод нийцсэн байх | 500 ам доллартой тэнцэх хэмжээний монгол төгрөг |
8 | “КҮНЗИЙН ОРОЛЦООТОЙ ИНСТИТУТИЙН ТЭТГЭЛЭГ” | 4-р сард | Хятад хэлний сургалтын хөтөлбөрийг Күнзийн институтийн хятад хэлийг дэмжих | 1.Хятад хэлний олон улсын боловсрол судлалын магистрантур:
|
3000 юаньтай тэнцэх монгол төгрөг |
9 | “БНСУ-ЫН OK BAE & JUNG САНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ “ | 5-р сард |
МУИС-д идэвхтэй суралцаж буй, эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхтэй, авьяаслаг, сурлага сайтай оюутнуудад дэмжлэг үзүүлэх |
|
500.000 вонтой тэнцэх хэмжээний монгол төгрөг |
МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
(2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар)
№ | Тэтгэлэг | Зарлагдах хугацаа | Тэтгэлгийн нөхцөл | Тавигдах шаардлага |
Тэтгэлгийн хэмжээ |
1 |
“МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ” |
10-р сард |
Олимпиадын нөхцлөөр элссэн элсэгч, Элсэлтийн ерөнхий шалгалтын өндөр үнэлгээгээр элссэн элсэгч, Сурлагын амжилтаар тэргүүлсэн бакалавр, магистр, докторын суралцагч, Байгаль шинжлэлийн хөтөлбөр сонгосон суралцагч, Улсын болон олон улсын чанартай урлаг, спортын наадам, тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож байр эзэлсэн суралцагч, Суралцаж буй чиглэлээрээ мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож амжилт үзүүлсэн суралцагч, |
|
Сургалтын төлбөрийн тодорхой хувь /10-100%/ |
2 |
АХИСАН ТҮВШНИЙ СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛСАН МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ |
4 сард |
Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй ахисан түвшний суралцагчдын сургалт болон судалгааны ажлыг чанарыг дээшлүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах зорилготой. |
Тэтгэлгийн болзол: Хоёроос доошгүй улирал тасралтгүй суралцаж, улиралд дунджаар 6-аас доошгүй багц цагийн хичээлийг 3.4-өөс доошгүй голч дүнтэй амжилттай судалсан 2015-2016 оны хичээлийн жилээс хойш элссэн докторант, 2017-2018 оны хичээлийн жилээс хойш элссэн магистрант байх. |
Сургалтын төлбөрийн тодорхой хувь |
3 |
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ |
4 сард |
МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилготой. |
Дараах болзлын аль нэгийг хангасан суралцагч МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших боломжтой. Үүнд:
|
Сургалтын төлбөрийн тодорхой хувь |
4 |
“ДОКТОРЫН СУРГАЛТАД СУРАЛЦАЖ БУЙ МУИС-ИЙН БАГШИЙН ТЭТГЭЛЭГ” |
9-р сард |
“МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 3.3-р заалтыг хэрэгжүүлэх, МУИС-д үндсэн багшаар ажиллаж, тус сургуулийн докторын сургалтад амжилттай суралцаж буй багшийг дэмжих, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх |
|
18 багц цагийн сургалтын төлбөрөөс илүүгүй тодорхой хувь |