Таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байхаар Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаар тогтоолыг батлан гаргасан. Ингэснээр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж байна. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм. Тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь дундаж орлоготой иргэний амьдралд дарамт болохгүй гэж Засгийн газар үзсэн.