Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

“ЗАЛУУ НИЙГМИЙН АЖИЛТАН” клуб номын аян өрнүүллээ.

Огноо: 2017-05-12

Нийгмийн хамгааллын тусгай төвөөс санаачилсан “НОМ” төслийг МУИС- ын Социологи Нийгмийн ажлын тэнхимийн 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Залуу Нийгмийн ажилтан клуб хамтран хэрэгжүүлж тус төвөөр үйчлүүлэх иргэдийн оюуны боловсролыг дэмжих зорилго бүхий “НОМ ХАНДИВЛАХ” аяныг ОУУБИСургууль болон бусад албан байгууллага, хувь хүмүүс хамтран хэрэгжүүллээ. “Ном хандивлах” аяны Нийслэлийн Засаг Даргын Дэргэдэх “Нийгмийн Хамгааллын Тусгай Төв” нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүж буй Монгол улсын хэмжээнд байгаа төрийн статустай ганц байгууллага юм. Тус байгууллага нь иргэдийн бичиг баримтын бүрдэлт, эрүүл мэнд, хууль, хөдөлмөр эрхлэлт, хувь хүний хөгжлийн сургалтууд болон мэргэшүүлэх сургалтуудыг олгож иргэдийг ажлын байранд зуучлан бие даан амьдрахад нь туслан дэмжиж байна. Гэвч тус төвд байрлаж буй болон төвөөр үйлчлүүлж буй иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх номын сан бүхий оюуны хөгжил соён гэгээрлийг дэмжсэн орчин нэн дутагдалтай байгаа тул “Нийгмийн Хамгааллийн Тусгай Төв“ – өөс “НОМ” төслийг санаачилж хэрэгжүүллээ. “НОМ” төслийн хамтран ажиллагч байгууллагаар “Залуу Нийгмийн ажилтан” клуб болон МУИС, ОУУБИСургууль болон бусад байгууллага, хувь хүмүүс хамтран тус иргэдэд нэн шаардлагатай байгаа хүний хөгжил, эрүүл мэнд, уран зохиол, танин мэдэхүйрүү чиглэсэн ном товхимолыг хүлээн авлаа.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн номын сантай болон тус байгууллагатай “Залуу Нийгмийн ажилтан” клубын гишүүд очиж танилцлаа.
ОУУБИС – ын Нийгмийн ажлын ангийн оюутнууд 127 ш ном хандивлалаа.
Нийгмийн Хамгааллын тусгай төвийн нийгмийн ажилтнууд: Б.Батбилэг
Э. Пүрэвсүрэн

Их дээд сургуулиуд болон албан байгууллага, хувь хүнээс нийтдээ 448 ширхэг сэтгүүл, ном товхимолыг цуглуулан хандивлалаа. Хамтарч ажилласан ОУУИСургууль, Х пресс хэвлэлийн үйлдвэр, Эмнести интернэшнл байгууллага болон бүх хувь хүмүүсд талархсанаа илэрхийлье. "Залуу Нийгмийн ажилтан" клуб.

Залуу Нийгмийн ажилтан клубын хамт олон.

Уг төсөл хэрэгжсэнээр орон гэргүй, тэнэмэл иргэд номоор дамжуулан өөртөө хариуцлагатай хандаж, нийгмийн соёлыг хүндэтгэж бусадтай зөв боловсон харьцах, оюуны боловсролыг чухалчлан үзэх хандлага бий болж олон эерэг үр дагаварууд гарах болно. Өөрийн ном товхимолоо хандивласан хувь хүн, албан байгууллага та бүхэн бидэндтэй хамтарч ажилласан явдалд баярлалаа. “ЗАЛУУ НИЙГМИЙН АЖИЛТАН” клуб

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X