Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

АРДЫН БАГШ Д.ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН – 2017

Огноо: 2017-04-252017-04-25

АРДЫН БАГШ Д.ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН – 2017
Үндэсний бичгээ эрхэмлэн дээдлэгч таныг Ардын багш Д. Чойжалсүрэнгийн нэрэмжит  “Монгол бичгийн улсын уралдаан- 2017”-д оролцож, монгол хэл, бичгийн мэдлэг чадвараа сорихыг урьж байна. Үндэсний бичиг соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн энэхүү улсын уралдааныг МУИС-аас 16 дахь жилдээ 2017 оны 4 дүгээр сарын 29-нд  зохион явуулах гэж байна. Уралдааны ангилал:
  1. Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч
  2. ЕБС-ийн мэргэжлийн багш
  3. Их, дээд сургуулийн оюутан                         а. Мэргэжлийн                   б. мэргэжлийн бус
  4. Бүх нийтийн хүрээнд
Уралдааны журам:
  1. Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид “Эх хэл, монгол бичгээ төгс эзэмшихийн учир утга” хэмээх сэдвийн дагуу монгол бичгээр алдаагүй зөв, сайхан найруулгатай, хичээнгүй, 120-140 үгэнд багтаан зохион бичсэн байна. Бийр, хулсан ба төмөр үзэг гэх мэт аль ч хэрэгслээр бичсэн байж болно.
Бүтээлийг 4 сарын 25-ны 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн II байрны 305 тоотод хүлээн авна.
  1. ЕБС-ийн мэргэжлийн багш (сорилго), их дээд сургуулийн оюутан (мэргэжлийн болон мэргэжлийн бус) мөн цахимд бичих чадварын төрөлд оролцох хүмүүс 2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 10:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 343 тоотод хүрэлцэн ирж, уралдаандаа оролцоно уу.
Уралдааны дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зохион байгуулагч байгууллагуудын цахим хуудас (www.num.edu.mn; http://ims-num.org) –аар зарлана. Бүртгэл: 4 сарын 13-25-нд 10:00-17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн II байр, 3-р давхарт Холбогдох утас: 88208537; 80805178 Шагналын сан:  Ангилал тус бүрт:
  1. Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
  2. Дэд байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
  3. Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
  4. Шагналт байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
Шагналыг “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр” гардуулна. Зохион байгуулагч: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл Хамтран зохион байгуулагч: МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн  

Татах (PDF, Unknown)

 

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X