Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл олгох ажлыг дараах холбогдох тогтоол, тушаалын дагуу хэрэгжүүлж байна.
Үүнд :
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ
Зээл нь дараах төрөлтэй байна. Үүнд:
- Хүү бууруулах зээл /12 сар/
- Богино хугацаатай зээл / 12 сар/
- Урт хугацаатай зээл / 120 сар хүртэл/
ХҮҮ БУУРУУЛАХ ЗЭЭЛ:
Оюутны сургалтын төлбөрт төлөхөд зориулж өмнө олгосон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй /жилийн 5% хүүтэй/ зээлд шилжүүлэх зээлийгхүү бууруулах зээл гэнэ.
ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
Нөхцөл: |
Хүү бууруулах |
Хүү: |
5% |
Хэмжээ: |
Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр |
Давтамж: |
Жилд 2 хүртэл удаа |
Хугацаа: / сараар/ |
Цалин, тэтгэвэр, малчны зээлийн дуусах хугацаагаар. / дээд хэмжээ 12 сар хүртэл/ |
ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
- Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
- Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
- Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
- Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
- Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
- Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 0 ≤;
- “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.
ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ:
Өмнө олгосон зээлийн дуусах хугацаагаар, хамгийн ихдээ 12 сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлнө.
БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ:
Сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлийг богино хугацааны зээл гэнэ.
Нөхцөл: |
Богино хугацаат |
Хүү: |
5% |
Хэмжээ: |
Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр |
Давтамж: |
Жилд 2 хүртэл удаа |
Хугацаа:/ сараар/ |
12 сар хүртэл |
ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
- Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
- Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
- Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
- Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
- Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
- Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 0 ≤;
- “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.
ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ:
Энэхүү зээл нь үндсэн төлбөр болон зээлийн хүүг 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй.
УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ:
Оюутансургалтын төлбөрийн зориулалтаар авсан,сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгах зээлийг урт хугацааны зээл гэнэ.
Нөхцөл: |
Урт хугацаат |
Хүү |
5% |
Хэмжээ |
Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр |
Давтамж |
Жилд 2 хүртэл удаа |
Хугацаа/ сараар/ |
120 сар хүртэл |
ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
- Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
- Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
- Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
- Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
- Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
- Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 650≤, оюутан 0≤ байна. Харин тэргүүлэх ач холбоглолтой мэргэжилээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн 2.3≤ тохиолдолд урт хугацааны зээлд хамрагдах боломжтой;
- “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.
ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ:
Энэхүү зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилна.Сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгана. Тухайн оюутан суралцаж байх хугацаандаа зөвхөн зээлийн хүүг төлнө.
Нэмэлт мэдээлэл:
- Зээлдэгч тухайн сонгосон банкны тавигдах шаардлагыг хангасан байна /Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргавал давуу талтай/;
- Банкны шаардлага хангасан зээл хүсэгч нь оршин суух харьяан дахь тус банкны дурын салбарт хандах боломжтой;
- Зээлийн хугацаа нь ОХЗээлийн сонгосон төрөлд заасан хугацаагаар олгогдоно
- Зээлээр хэмжээ нь тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй. Хичээлийн жилд 2 удаагийн давтамжтайгаар хэсэгчлэн олгож болно;
- Зээлийн материалыг ажлын 1-2 өдрийн дотор судална;
- “Оюутны хөгжлийн зээл”-ийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сар бүр тогтмол олгоно.
Боловсролын зээлийн сан “Оюутны хөгжлийн зээл”-ийг дараах арилжааны 6 банкаар дамжуулан олгож байна. Үүнд:
Хаан банк: https://www.khanbank.com/mn/857
Голомт банк: https://golomtbank.com/citizen/product/299?m=6
Хас банк: www.xacbank.mn/mn/555/personal-banking/loans/student-loan
Улаанбаатар банк: www.ubcbank.mn/index.php?con=view&id=1070
Төрийн банк: https://www.statebank.mn/w/mn/m589
Капитал банк
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/203297