Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Москвагийн ОУХДС-д зохиогдсон “Олон улсын оюутны өдөрлөг”-т МУИС-ийн оюутнууд оролцов

Огноо: 2017-04-05

2017 оны 3-р сарын 31-нд Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургуульд  (МГИМО)-д зохиогдсон “Олон улсын оюутны өдөр”-т МУИС-ийн оюутнууд анх удаа оролцож, МУИС-иа танилцуулав. МУИС-ийн ОУХНУС-ийн орос хэлний ангийн 3 дугаар дамжааны оюутнууд  МГИМО-д оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцаж байгаа юм.

Өдөрлөгийн гол зорилго нь ОХУ болон бусад  орны оюутан залуучуудад МГИМО-той хамтын ажиллагааны гэрээ байгуулсан түнш их, дээд сургуулиудад хос дипломын хөтөлбөрөөр суралцах, оюутан солилцоонд хамрагдах, түнш сургуулийн талаархи мэдээллийг тухайн сургуулийн төлөөлөгчөөс авах боломжийг олгож байгаад оршино.

Өнөөдрийн байдлаар МГИМО-ийн оюутнууд Ази, Америк, Европ тивийн Герман, Итали, Испани, Франц, Хятад, Өмнөд Солонгос, Япон, АНУ г.м.  17 орны 40 гаруй түнш сургуулиудад мэргэжил дээшлүүлж байна.

МГИМО-д энэ улиралд оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу Герман, Франц, Испани, Швед, Швейцар, Хятад, Монгол, Өмнөд Солонгос, Япон, Мексик, АНУ г.м. 20 орны 42 их сургуулийн 137 оюутан залуучууд суралцаж байна. “Олон улсын оюутны өдөр”-т Австри, Армен, Их Британи, Герман, Испани, Итали, Норвег, Польш, Франц, Чех, Швейцар, Хятад, Монгол, Таиланд, Өмнөд Солонгос, Япон, Мексик нийт 17 орны 26 их сургуулийн төлөөлөл тус тусын сургуулиа танилцуулав. Үүнд: Венийн Дипломат академ (Австр), Орос-армяны (Славянский) их сургууль (Армен), Лондоны их сургууль Ридженс (Их Британи), Дрездений Техникийн  Их сургууль, Гумбольдын нэрэмжит Их сургууль, Эрфуртын их сургууль, Лейпцигийн их сургууль, Людвига Максимилианын нэрэмжит Мюнхены менеджментын сургууль, Берлины Чөлөөт их сургууль, German Studies Russia хөтөлбөр (Герман), Комплутенсе Мадридийн их сургууль (Испани), Л’ Ориентале их сургууль (Итали), Бергенийн их сургууль (Норвеги), Гданьскийн их сургууль (Польш), Париж 1 Пантеон-Сорбонна их сургууль, Сьянс-По Париж их сургууль (Франц), Прага хот дахь Эдийн засгийн дээд сургууль (Чех), Женевийн их сургууль (Швейцар), Бээжингийн гадаад хэлний дээд сургууль, Олон улс судлалын Бээжингийн дээд сургууль, Гонконгын их сургууль (Хятад), Монгол Улсын Их сургууль (Монгол), Тхаммасат их сургууль (Таиланд), Кёнхи их сургууль (Өмнөд Солонгос), Сидзуока их сургууль (Япон), Монтеррен  Технологийн их сургууль (Мексик). Тус өдөрлөгийн үеэр Монгол Улсын Их Сургуульд Польш, Чех , Герман зэрэг орны оюутнууд оюутан солилцооны шугамаар суралцах сонирхолтой, зуны сургалтыг ихээр  сонирхож байсан бол зарим оюутан орос хэл дээрхи хөтөлбөр сонирхож байв гэж манай оюутнууд Москвагаас мэдээлэв. Лавлагаа: МУИС –нь Москвагийн ОУХДС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан түнш сургууль бөгөөд оюутан солилцооны хөтөлбөр 2011 оноос эхлэн 7 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа юм.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X