Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэгийн анхан шатны сонгон шалгаруулалтын дүн гарлаа. Нийт 123 оюутан хүсэлт гаргаснаас анхны шатны шалгаруулалтаар 30 оюутны материалыг Сүмитомо корпорацид эцсийн сонгон шалгаруулалтад явууллаа. Сүмитомо корпорациас анхан шатны шалгаруулалтад тэнцсэн дээрхи оюутнуудтай нэг бүрчлэн ярилцлага хийж, тэр дундаас нийт 10 оюутыг сонгон тэтгэлэгт хамруулах болно. Өөрөөр хэлбэл эцсийн сонгон шалгаруулалтыг Сүмитомо корпораци хийнэ. Шалгаруулалтын тухай:  МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэгийн анхан шатны сонгон шалгаруулалт дээр МУИС-ийн захирлын А/52 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг ажилласан. Нийт 123 оюутан материал ирүүлснээс анхны шатны шалгаруулалтаар 1-р түвшний оюутан –24, 3-р түвшний оюутан-3, 4-р түвшний оюутан-3 нийт 30 оюутныг сонгосон бөгөөд сурч буй чиглэлийн хувьд байгалийн ухааны-15, нийгмийн ухааны-9, 3-р түвшний 3 оюутан, 4-р түвшний 3 оюутан сонгогдсон. СҮМИТОМО КОРПОРАЦИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГийн анхан шатны шалгаруулалтын дүн