БНСУ-ын Данкүүк Их Сургуульд суралцах оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа
Огноо:
МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Солилцооны хөтөлбөрийн хүрээнд оюутнууд 12-19 багц цагийн Солонгос хэлний хичээл эсвэл Олон улсын бизнесийн удирдлага болон мобайл системийн инженерийн хөтөлбөрүүдийг англиар судлах боломжтой.
Шаардлага :
- МУИС-ийн 1,2,3 дугаар түвшиний оюутан байх
- Голч оноо 3.0 болон түүнээс дээш байх
- Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог байх
- Албан ёсны дүнгийн хуулбар
- Сургуулийн тодорхойлолт
- Сургуулиас дэмжсэн захиа-2 (Recommendation letter)
- Суралцах төлөвлөгөө
- 3.5*4.5 хэмжээтэй 3 ширхэг өнгөт цээж зураг (чих болон хөмсөг гарсан байх)
- Гадаад паспортын хуулбар
- Уушигны рентген зураг /X-ray/ авахуулсан байх.
ОЮУТНЫ АЛБА