“Залуу та амьдрал бэлэглэгч-2” аянд МУИС-ийнхан оролцлоо
Огноо:2017 оны 02 сарын 21-23-ны хооронд зохион байгуулагдаж буй сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүн амын дунд донорын үйлсийг сурталчилах зорилгоор Монгол Улсын Их сургуульд “Залуу та амьдрал бэлэглэгч-2” уриатай 3 өдрийн цус бэлэглэх аяныг зохион байгууллаа. МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нийт 227 оюутан залуус, багш ажилтанууд сайн дурын донорын эгнээнд нэгдэн, цусаа хандивлаж 683 хүнд амьдрал бэлэглэлээ. Цусны донор болохын тулд 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өвчин эмгэггүй, харьцангүй эрүүл бол донор байж болно. Эрэгтэйчүүд 2 сар тутам, эмэгтэйчүүд 3 сар тутам өгч болох юм байна. Насанд хүрсэн хүнд дунджаар 4-5 л цус байдаг. Эрүүл хүн нэг удаад 350-400 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй юм. Таны өгсөн цусыг төрөхийн хүндрэл, гэмтлийн цус алдалт, томоохон хагалгааны үед болон хорт хавдар, цусны эмгэгийн үед хэрэглэдэг юм.
Уг сайн дурын аянд нэгдэж олон хүнд амьдрал бэлэглэсэн эрдэмтэн багш, ажилтан албан хаагчид, оюутан залуучууддаа цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр их амжилт хүсье.
МУИС-ийн ОЮУТНЫ АЛБА