Тайваны Сун Ят-сен Үндэсний Их Сургууль нь дараах 2 тэтгэлэгт олон улсын хөтөлбөртөө 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ авч байна. Үүнд : Хөтөлбөр 1: International Master’s Program in Electric Power Engineering (IMEPE) 2 төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. 1-рт Тайваны Олон Улсын Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Сангийн тэтгэлэг (Тайваньтай дипломат харилцаатай улсын оюутнууд хамрагдана) 2-рт Сун Ят-сен их сургуулийн тэтгэлэг Хөтөлбөр 2: International Master’s Program in Telecommunication Engineering (IMPTE) 2 төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. 1-рт Тус хөтөлбөрийн тэтгэлэг буюу сургалтын төлбөрийн тэтгэлэг 2-рт Сун Ят-сен их сургуулийн тэтгэлэг Өргөдөл гаргах: Элсэн суралцах өргөдлийг онлайн системээр гүйцэтгэнэ. http://oiasys.oia.nsysu.edu.tw/ Өргөдөл гаргах хугацаа: 2017 оны 01 дүгээр сарын 15-наас 03 сарын 31-ны өдөр хүртэл Хөтөлбөр болон тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосуудаас үзнэ үү.