Япон улсын Васеда Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа
Огноо:МУИС болон Япон улсын Васеда Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.
Шаардлага :
- МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний, магистр, докторын оюутан байх
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
- Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт татах
- Бусад нэмэлт материал татах
- Албан ёсны дүнгийн хуулбар
- Сургуулийн тодорхойлолт
- Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах Language Proficiency score TOFEL, IELTS эсвэл Япон хэлний түвшин тогтоох шалгалтын хуудас/
- Тэнцсэн тохиолдолд шаардагдах нэмэлт материалууд /Application for Certificate of Eligibility (COE)/
ОЮУТНЫ АЛБА