2016-2017 оны хичээлийн жилийн Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа  МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэгийг зарлаж байна. Тэтгэлэгийн зорилго: Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжих зорилгоор МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч оюутнуудыг дэмжинэ. Тэтгэлэгийн хэмжээ: 1 жилд 500 ам.доллартай тэнцэх хэмжээний монгол төгрөг байх бөгөөд сонгогдсон оюутны сурлагын үзүүлэлт буураагүй тохиолдолд тухайн оюутан төгсөх хүртлээ тэтгэлэгээ авна. Тэтгэлэгийн хүрээ:   Бакалаврын түвшний нийт 10 оюутан байна. Үүнд: