ГАЗАРЗҮЙН ЗУРГИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ? ТАНИН МЭДЭХҮЙН IV ТЭМЦЭЭН БОЛНО
Огноо:XXI зууны технологийн дэвшлийн зэрэгцээ хүн ам нэмэгдэж, хотжилт хүрээгээ тэлж байна. Энэ нь хүн төрөлхтөний амьдрал ахуйдаа хэрэглэж буй техникийн нэг хэсэг болж байгаа байршлын системийн суурь нь газарзүйн байршил буюу орон зайн мэдээлэл, түүнээс улбаатай газарзүйн зураг болон зураглалын ойлголт юм. Газарзүйн зургийг ойлгож ашигладаг, үгүйдээ л танин мэдэхүйн хувьд мэддэг байх нь хүмүүст хир тустай болохыг газарзүйн зургийн түүхэн хөгжил, хүн төрөлхтөний түүхээс олонтаа харж болно.
Газарзүйн шинжлэх ухааны “Цагаан толгой” болсон газарзүйн зургийг танин мэдэх, ашиглах, зөв ойлгох, газарзүйн байршил, түүний хэмжээ, хамрах хүрээ зэрэг ерөнхий мэдлэгийг өгөх, түүнийгээ сорих, бататгахад туслах үүднээс анхлан Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн уралдаант анхдугаар тэмцээнийг 2015 оны 3-р сарын 5-нд, хоёрдахь тэмцээнийг 2015 оны 10-р сарын 7-нд, гуравдахь тэмцээнийг 2016 оны 3-р сарын 19-нд МУИС-ийн Байгаль Эх Лицей Ахлах Сургууль амжилттай зохион байгуулсан билээ.
ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Хамрах хүрээ, зорилго: Газарзүй, байгалийн ухааны чиглэлээр суралцдаг ЕБС-ийн багш, сурагчдын дунд зохиогдох бөгөөд газарзүйн зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, олимпиадын бэлтгэлийг хангах, элсэлтийн шалгалтанд бэлтгэх зорилготой.
Зохион байгуулагч: МУИС-ийн Байгаль Эх Лицей Ахлах Сургууль
Тэмцээний ангилал: Сурагч, багш нарын ангилалд 2 гишүүнтэй нэг баг бүрдүүлж өрсөлдөнө. Багш нарын ангилал I үе шаттай, Сурагчдын ангилалд II үе шаттай болно.
- Хотоос оролцогчдын ангилалд Улаанбаатар хотын 9 дүүргийн ЕБС-ийн сурагчид 2 гишүүнтэй нэг баг бүрдүүлж оролцоно. Оролцогч багийн хураамж 4000₮
- Орон нутгаас оролцогчдын ангилалд 2 гишүүнтэй нэг баг бүрдүүлж оролцоно. Оролцогч багийн хураамж 2000₮
- Багш нарын ангилалд 2 гишүүнтэй нэг баг бүрдүүлж оролцоно. Оролцогч багийн хураамж 10000₮