Оюутны албанаас 2016-2017 оны хичээлийн жилд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд төгсөх курсийн оюутнуудын дунд Хүссэн ажилдаа хэрхэн амжилттай тэнцэх вэ? CV гэж юу вэ? Ажилд орох ярилцлагад хэрхэн бэлтгэх вэ? сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Бизнесийн сургуулийн багш Б.Шүрэнцэцэг, Ж.Сарантуяа сургалтыг удирдаж ажил хайх алхам, ажил олгогчдын сонгон шалгаруулалт хийдэг туршлага, CV-г бэлтгэхэд анхаарах зүйлс, ажлын ярилцлагын явцад юу анхаарах талаар зөвлөгөө өгч сургалт явууллаа. ШУС, ХЗС, ХШУИС-ийн оюутнууд идэвхтэй оролцсон бөгөөд 12 сарын 22-нд ОУХНУС-ийн оюутнууд хамрагдана. 20161207_161128 20161207_16115820161207_161054  20161207_161612