“Дусал цус амьдралын бэлэг” арга хэмжээ
Огноо:МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн харъяа “Залуу Нийгмийн ажилтан” клубын санаачлагаар “Дусал цус амьдралын бэлэг” арга хэмжээг Баянгол дүүргийн Цус цуглуулах төв дээр 2016.11.11 нд зохион байгуулсан ба дараагийн давалгааг Монголын Донорын холбоотой хамтран Монгол Улсын Их Сургуулийн 2-р байранд 2016 оны 12 дугаар сар 1 нд зохион байгууллаа .
Баянгол дүүргийн цус цуглуулах төв 2016.11.11
Монгол Улсын Их Сургууль 2016.12.01
“Дусал цус амьдралын бэлэг” арга хэмжээ нь Социологи, Нийгмийн ажлын тэнхим үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан төрөхийн хүндрэлтэй эхчүүд болон мэс ажилбар, осол гэмтлийн улмаас цусан хангамжийн дутагдалд өртөн эрүүл мэндийн хувьд эрсдэлд учирч буй иргэдэд амьдрал бэлэглэх, тэдний эрүүл мэндийг дэмжин, хамгаалж буйгаараа онцлогтой байлаа. Уг арга хэмжээг Баянгол дүүргийн Цус цуглуулах төвд зохион байгуулахад 35 хүн цусаа бэлэглэсэн юм. Монгол Улсын Их Сургууль дээр зохион байгуулсан арга хэмжээнд оюутнууд өргөнөөр хамрагдан урт дарааллыг үүсгэсэн боловч “Цус цуглуулах төв” - ийн албан хаагчдын ажлын ачааллын улмаас 60 оюутан цусаа бэлэглэн нийгэмд эерэг үлгэр дууриаллыг үзүүллээ. Арга хэмжээг зохион байгуулахаар Монголын донорын холбооны 4 гишүүн, Залуу Нийгмийн ажилтан клубын 11 оюутан, Цус цуглуулах төвийн их эмч 1, сувилагч 4 нийтдээ 21 хүний бүрэлдхүүнтэй ажиллав.
Баянгол дүүргийн Цус цуглуулах төвд зохион байгуулсан арга хэмжээнд “Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн багш Ц. Болд, Т. Баярцэцэг, тэнхимийн төгсөгч Ж. Дэлгэрзаяа болон оюутнууд өргөнөөр хамрагдсан ба амьдрал бэлэглэхээр ирсэн оюутнуудад “Залуу Нийгмийн ажилтан” клубын 14 оюутан угтан авахаас эхлүүлэн бүхий л шат дамжлагуудад туслалцаа үзүүллээ.
Монгол Улсын Их Сургуулийн 2 р байранд зохион байгуулсан арга хэмжээнд “Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн багш ажилчид болон оюутнууд өргөнөөр хамрагдсан ба цусан хангамжийн дутагдалд өртөх эрсдэл бүхий иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Халуун сэтгэлээр бүлээн цус” аа хандивлах оюутнуудын цуваа тасралтгүй үргэлжилж байсан нь бахархууштай байлаа.
Дусал цус амьдралын бэлэг арга хэмжээ нь цусан хангамжийн дутагдалтай иргэдийн эрүүл мэндийг дэмжихээс гадна оюутнуудыг үнэ төлбөргүй үзлэгт хамруулан, цусны эргэлтийг сайжруулан дэмжих үр нөлөө өндөртэй арга хэмжээ болон өнгөрлөө.
Арга хэмжээнд 160 гаруй оюутан хамрагдахыг хүссэн боловч эрүүл мэндийн болоод бусад шаардлагын улмаас 59% ийн хамрагдалтайгаар 285 хүнд амьдрал бэлэглэлээ. Мөн “Залуу Нийгмийн ажилтан” клубын гишүүд нь ангиудаар танилцуулга хийн мэдээлэл түгээж оюутан залуусд цусаа хандивлахын сайн тал, анхаарах ёстой зүйлсийн тухай анхан шатны ойлголтыг олголоо.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн
Монголын Донорын холбоо,
Цус цуглуулах төвийн хамт олон,
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн хамт олонд талархалаа илэрхийлье.

ЗАЛУУ НИЙГМИЙН АЖИЛТАН КЛУБ